Д амин дэмийн талаар бидний мэдэх ёстой 10 зүйл

2017 оны 8 сарын 10

Ээж болохоос өмнө энэ амин дэмийн талаар бараг мэддэг ч үгүй байлаа. Нарнаас авдаг, рахитаас сэргийлдэг гэхээс өөр мэдээлэлгүй байсан надад охиноо төрүүлсний дараа энэ амин дэмийн талаар маш “сониуч” байх шаардлага тулгарсан юм. Ганц надад ч биш, бусад бүх шинэхэн ээжүүдэд л энэ амин дэм туйлын “сонин” учраас ээжүүдийн уулзалт, бүлгэм дотор үргэлж “халуун сэдэв” болно.

Д амин дэмийн талаар бидний мэдэх ёстой 10 зүйл

“Эмч намайг хүүхэддээ 2500 IU-аар өг гэсэн”, “Хөлрөөд байхаар Д-г нь нэмчихсэн”, “Зун болчихсон болохоор өгөхгүй байгаа” гээд л хүн бүр янз янзаар ярина. Бусдын үгийг сохроор дагахаас илүү өөрөө судалж мэдэх нь дээр санагдсан учраас би энэ амин дэмийн талаар багахан судалгаа хийсэн юм. Судалгааны явцад олж мэдсэн 10 сонирхолтой баримтаа сонордуулъя:

1. Монголын нар “найдваргүй”

Витамин Д-г авах хамгийн гол эх сурвалж нь нарны туяа байдгийг бид мэднэ. Хүний бие нарны туяанд ил гарах үедээ Д витаминыг үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр арьсан дорх витамин Д-ийн  80-90 % нь нийлэгждэг. Харин ингэж үр дүнтэйгээр нийлэгжихэд тухайн орны өргөрөг, улирал, цаг агаар, арьсны өнгө, нарны хамгаалалт хэрэглэсэн эсэх, хувцаслалт зэрэг олон хүчин зүйл нөлөөтэй. Манай орны хувьд зөвхөн жил бүрийн 6-р сарын дунд үеэс 8-р сарын эхэн үе хүртэлх хугацаанд л Д амин дэмийг нарны хэт ягаан туяанаас хангалттай нийлэгжүүлэх боломжтой байдаг. Гэхдээ энэ үед ч гадаа наранд, усны хувцаснаас өөр юу ч үгүй явдаггүй л юм бол Д-ээ бүрэн нөхөх боломж хомс ажээ. Тиймээс туршлагатай эмч нар монгол хүүхдүүдэд зуны улиралд ч Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар өгөхийг зөвлөдөг. Харин ээжүүд гадаа дулаарч эхэлмэгц Д амин дэмийг нь уулгахаа зогсоодог атлаа хүүхдээ голцуу гэрт нь өнжөөдгөөс болж сульдаа буюу рахит өвчний суурийг тавих нь түгээмэл байдаг ажээ.

2. Манайх хүүхдийн Д амин дэмийн дутагдлаараа “улаан жагсаалт”-д ордог

Дараах зурагнаас дэлхий дахианы Д амин дэмийн дутагдлын бүсчлэлийг харж болно. Шар өнгөөр тэмдэглэгдсэн улс орнууд Д амин дэмийн дутагдлаараа тэргүүлдэг бол улаан өнгөөр тэмдэглэгдсэн цөөн улс орнууд нь Д амин дэмийн нэн дутагдалтайд тооцогдож байна.

3. Томчуудад ч энэ амин дэм дутагддаг

Д амин дэм гэхээр зөвхөн хүүхэд л уудаг, хүүхдэд л дутагддаг юм шиг ойлголт түгээмэл. Гэтэл томчуудад ч  бас энэ амин дэмийн дутагдал элбэг байдаг ажээ. Ялангуяа, сүүдэрлэг талдаа бүсэд амьдардаг, өдөржин битүү өрөөнд ажиллаж орой нар жаргасан хойно л  харьдаг, наранд бага гардаг, голцуу мах гурилаар хооллодог (хоол хүнснээс Д амин дэмээ төдийлөн нөхдөггүй) Улаанбаатарын завгүй “томчуудад” энэ амин дэмийн дутагдал маш элбэг. Томчуудын Д амин дэмийн дутагдлын шинжүүдэд эрч хүч дутагдах, нойргүйдэх, дархлаа сулрах, ааш зан тогтворгүй болох зэрэг багтдаг. Хэрвээ чамд эдгээр шинжүүдээс илэрдэг, дээрээс нь чи нартай ойр дотны нөхөрлөдөггүй бол (өдөрт доод тал нь 15 минут наранд биеийнхээ ихэнх хэсгийг ил гарган явж гэмээнэ нөхөгдөх боломжтой) Д амин дэмийн шинжилгээ өгөөд үзээрэй.

4. 6 сартай хүүхдийн Д амин дэмийн дээд тун нь 1000 IU

Дэлхий дахинаа мөрдөгдөж буй, хүүхдэд сульдаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уулгах тун бол 400 IU. Харин зөвхөн сульдаа өвчний шинж тэмдэг илэрсэн, шинжилгээгээр Д амин дэм дутагдалтай гарсан зэрэг тодорхой заалттай үед 0-6 сартай хүүхдэд эмчийн заавраар 1000 IU хүртэл тунгаар өгч болох ба үүнээс хэтрүүлэх нь хордлогод хүргэх аюултай хэмээн үздэг аж. Гэтэл ээж нарын дунд 5 сартай хүүхэддээ Д амин дэмийг 2500IU-ээр өгч байгаа гэсэн яриа хүртэл байсныг санаж байна. Доорх хүснэгтээс нас бүрт тохирсон Д амин дэмийн хоногийн дээд тунг үзүүлсэн байгаа.

5. Д амин дэмийг хоол хүнснээс нөхөж болох уу?

Хэрвээ сайтар сонгож хэрэглэвэл ихэнх амин дэмийг хоол хүнснээс нөхөж авах боломжтой байдаг. Харин өдрийн хэрэгцээний 25 µg  Д Витаминыг авахын тулд 16-20 ш өндөг эсвэл 27 л сүү уух шаардлага гарна. Тиймээс энэ амин дэм хоол хүнснээс тийм ч амархан нөхөгддөггүй бөгөөд дийлэнх нь нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар нийлэгжих зайлшгүй шаардлагатай байдаг.

6. Дархлаа дэмждэг

Д амин дэмийн биед гүйцэтгэх гол үүрэг нь кальц, фосфорыг хэвийн түвшинд барих үүргийн талаар л бид сайн мэддэг. Гэхдээ Д амин дэмийн түвшин хэвийн хэмжээнд байснаар дархлааны эсүүд, ялангуяа T лимфоцит (T cell)-ийн үйл ажиллагаа идэвхждэг байна. Харин Т лимфоцит бол халдвар авсан болон хавдрын өөрчлөлт орсон эсүүдийг устгах зориулалттай бидний биеийн “хүлэгт баатар” билээ. Үүнээс үзэхэд Д амин дэм нь төрөлхийн ба дасан зохицлын дархлааны түлхүүр хүчин зүйл ажээ. Үүнээс гадна зүрх судасны өвчин, мэдрэлийн ажиллагаанд нөлөөлж, 200 гаруй ген буюу удамшлын мэдээлэл агуулсан молекулуудад эерэгээр нөлөөлдөг ажээ. Тиймээс бие чинь базаахгүй, ойрд байн байн өвдчихөөд байгаа бол Д витаминыхаа хэмжээг ер нь нэг шалгуулсан нь дээргүй юу?

7. Фитнессчдийн анхааралд:

Д амин дэмийн биед гүйцэтгэх бас нэгэн гол үүрэг бол булчингийн үйл ажиллагааг сайжруулах, хэвийн түвшинд барих юм. Хэрвээ Д амин дэм дутагддаг бол ямар ч үнэтэй уураг, нэмэлт бэлдмэл, хүчний бэлтгэлүүд хүнд бүрэн хэмжээний ашиг шимээ өгч чаддаггүй. Энэхүү амин дэм нь булчингийн уургийн нийлэгжилтийг дэмжиж, эзнээ илүү хүчтэй, чадалтай, эрч хүчтэй болгодог юм байна.
Үүнээс гадна Д амин дэм жин хасахад тусалдаг гэвэл итгэх үү? Миннесотагийн их сургуулийн судалгаагаар Д амин дэм илүүдэл жинг хасахад хүртэл эерэгээр нөлөөлдөг болох нь батлагдсан юм. 2 бүлэг бүсгүйчүүд хоорондоо яг ижилхэн калори багатай хоолны дэглэм барихад, дэглэмээс өмнө Д амин дэмийн хэмжээгээ хангалттай нөхөж авсан бүсгүйчүүдийн жин хамаагүй амжилттайгаар хасагдаж байжээ. Өөр нэгэн судалгаагаар кальци болон Д амин дэмийн нэмэлт бэлдмэлийг хоолны дэглэмийнхээ нэг хэсэг болгож хэрэглэсэн бүсгүйчүүдийн жингээ хасах үйл явц илүү хурдацтай өрнөж байсан нь ажиглагджээ. Бидний бие махбодь гэдэг шаардлагатай бүх амин дэм, эрдэс бодисуудыг нь бүрэн хангалттай нөхсөн цагт өөрийн нөөц бололцоогоо тултал нь ашиглах чадвартай байгаа биз?

8. Ахиад бөөн бөөн ашиг тус

Д амин дэм хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд батлаад байна. Мөн жирэмсэн эхчүүд Д амин дэмээ хангалттай, сайн нөхвөл ирээдүйд төрөх хүүхэд хэл ярианы бэрхшээлтэй эсвэл аутизмтай болох магадлал 2 дахин бага ажээ.

9. Нарнаас хамгаалах тосны сул тал

Наранд л байгаа бол Д амин дэмээ үйлдвэрлэж чадна гэж бодож байна уу? Хэрвээ чи бүтэн биедээ SPF 30-тай нарнаас хамгаалах тос түрхчихдэг бол далайн эрэг дээр наранд шарж хэвтлээ ч Д амин дэмийнхээ үйлдвэржилтийг 95 хувиар бууруулж байна гэсэн үг. Энэ нь биеэ халхалсан хувцас байнга өмсдөг хүмүүст ч хамаатай. Мэдээж гэхдээ тэглээ гээд наранд түлэгдэх хэрэгтэй гэсэн үг биш. Харин 15-30 минут ч болов нарны ашиг шимийг нь хүртэж байгаад дараа нь нарнаас хамгаалах тосоо түрхээрэй.

10. Д амин дэмээ хэрхэн нөхөх вэ?

Зах зээл дээр олон төрлийн Д амин дэм байдаг ч чамд Герман улсын DenkPharma үйлдвэрээс албан ёсоор борлуулагдаж буй D3 active-ийг санал болгож байна. Өдөрт 1 л шахмалыг хоолтойгоо хамт усаар даруулан ууснаар дээрх бүх ашиг шимийг нь хүртэж, өдөр бүрийг хүчтэй, сэргэлэн цовоо, эрүүл саруул өнгөрүүлэх боломж бүрдэх юм.

Хэрэв та бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 99084222, 99045634 дугаарт хандаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45844
0 эможи
keyboard_arrow_up