Аавуудын баяраар Аавыгаа баярлуулж болох 10 арга

2017 оны 8 сарын 08

Та ээжийгээ л баярлуулаад аавыгаа мартчихаад байдаг юм биш биз. Эмэгтэй хүн гэнэтийн бэлэг хүлээж аваад хэсэгхэн хугацаанд "хөөх" гэж тэрүүхэн үедээ баярлаж хүлээж аваад мартагнах хандлагатай байдаг бол харин эрчүүд  өөрийг нь  баярлуулахад сэтгэл дотроо "ХөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөөХ" гэж хүлээж авдаг. Тэд аль дээр хэзээ өгснөө ч санахгүй байгаа хүүхдийнхээ өгсөн жижигхэн бэлгийг ч санаж хадгалж байдаг хүмүүс.  Эрэгтэй хүнд өгөх бэлэг олддоггүй гэдэг. Тэгвэл аавуудын өдрийг тохиолдуулан эрхэм хүнээ баярлуулж болох санаануудаас хуваалцъя.

  1. Ном бэлэглэх- Бэлэг бэлгийн дээд ном. Хэдий ном нэг их уншдаггүй байлаа ч сонирхдог чиглэлийнх нь дагуу ном өгвөл уншиж л таараа.
  2. Авъя гэж бодож байсан зүйлийг нь өгөх- Ээж чинь үүнийг чамаас ч илүү мэдэж байж магадгүй. Ээжээсээ зөвлөгөө ав. Тэгээд ярилцаж байгаад хэрэгтэй байгаа зүйлийг аваад өгвөл хүн хамгийн их баярладаг.
  3. Утасны төлбөр төлөх- Хэрвээ аав чинь дараа төлбөрт утас барьдаг бол утасных төлбөрийг төлөөд өгвөл ямар их баярлах болоо.
  4. Зүгээр л дуулж өг- Бид нар дандаа мөнгөтэй байдаггүй. Бас тийм ч их авьяастай ч биш байж болно. Гэсэн ч аавыгаа баярлуулах л хэрэгтэй. Хүмүүс чиний дуулахыг тэр бүр сонсохыг хүсдэггүй байсан ч аавуудад чиний солгой дуулах хүртэл маш өхөөрдөм байна гэдэгт итгэлтэй байна.  Өөдөөс нь хараад дуулж чадахгүй бол утас руу нь залгаад аавын  тухай  дуу дуулж өгч болно.
  5. Шинэ хувцас авч өг- Та өөрийнхөө хувцаслалтад нэлээд анхаардаг бололтой. Тэгвэл аав нь  нэг хувцсаа хэдэн жил өмссөн, тэр нь хэр элэгдэж хуучраа вэ гэдгийг хараад үздээ. Юм бодогдуулах вий. Аавын х нь өмсөж байгаа хувцаснаас юу нь хамгийн их хуучирсан байна. Тэрийг нь авч өг.
  6. Өглөөний цай бэлдэж өг- Энэ бол нэг их өндөр зардалгүй ч сонгодог аргуудын нэг юм. Өглөөний цай бэлдэж хамт хооллож болно, бас өдөр цайны цагаараа идэж болохоор хоолоо боогоод амттай болсон гэж бодож байдал ажлынханд  нь ч гэсэн идэж хүрэлцэхээр ахиухныг өгч явуул. Аавууд гэр бүлээрээ бахархах дуртай байдаг шүү дээ.
  7. Аавтай холбоотой дурсгалын бэлэг- Жишээлбэл аавтайгаа авахуулсан зургаа угаалгаад жаазанд хийгээд өг. Нэг бол  юун дээр ч юм хэвлэж болдог болсон одоо үед үзгэн дээр ч юм уу аавдаа хайртай шүү  гэж бичүүлж болно. Цүнх, тэмдэглэлийн дэвтэр, хувцас гээд юу ч байж болно шүү дээ.
  8. Ээж аав хоёртоо болзоо товлож өг- Үр хүүхэд, ажил төрөл гээд тэр хоёр болзоонд яваагүй болзоо гэж бодох ч тэнхэлгүй удаж байж магадгүй. Тийм болохоор аав ээж хоёртоо киноны тасалбар ч юм уу аваад өгч болно.
  9. Зээлийг нь төлж өг- Одоо үед ихэнх хүмүүс өртэй болчихсон аль нэг газар зээлтэй байдаг. Тэгвэл тавьсан зээлийнх нь хэсэгхэнийг ч гэсэн төлбөл хүүхдүүд бидний  эцэг эхдээ төлөх өр дуусдаггүй юмаа гэхэд аав нь баярлах нь гарцаагүй.
  10. Массаж хийж өгөх- Мөнгөгүй байж болно. Сэтгэлтэй байх хэрэгтэй шүү хүмүүсээ. Зүгээр л аавыгаа усанд оруулж, хөлийг нь угааж, толгойг нь барьдаг ч юм уу хайр ямар ч хэлбэрээр илэрч болно. Ер нь  алийг нь ч чадахгүй гэж байгаа бол зүгээр л аавынхаа санааг битгий зовоо. Магадгүй энэ хамгийн шилдэг арга ч байж болох юм. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
45767
13 эможи
keyboard_arrow_up