ЗӨВЛӨГӨӨ: Тарвасын анагаах шид

2017 оны 8 сарын 08

Тарвас эрүүл мэндэд олон талын тустай гэнэ. Тарвас нь хүнд дасгал, хөдөлгөөн хийсний дараа булчингийн эд эсийг сэргээх чухал Л амин хүчил агуулж байдаг.

   Испани эрдэмтэд булчин өвдсөн үед тарвас эсвэл түүний шүүсийг хэрэглэх нь өвдөлтийг намдаадаг гэсэн байна. Тарваст агуулагдаж байдаг Л амин хүчил нь булчинд илүүдсэн сүүний хүчлийг гадагшлуулдаг байна. Мөн тэд Л амин хүчил нь бусад жимснээс тарваст илүү их байдгийг баталсан байна. 120 гр тарвас танд 150 мл Л амин хүчил өгдөг байна.

   Тарвас нь 8,7 хувийн сахар, алим, нимбэгийн байгалийн хүчил, ислэг, фоли, никотины хүчил, С, В1, В2, В6 амин дэм, уураг, шүлтлэг бодис, давс, кали, магни, фосфор агуулдаг байна.

   Тарвас болон шүүс нь шээс хөөх, шар хөөх, халуун буруулах, цангаа тайлах үйлчилгээтэй. Хүмүүс тарвас идэж  шээс, шар хөөснөөр шээсний тогтолцоо, элэг, цөс цэвэрлэж чулуу үүсэхээс урьдчилан сэргийлж чаддаг байна. Шээс хөөх нь бөөрөнд ачаалал өгдөггүй байна.

  Тарвас нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулж, биеэс муу өөх тосыг гадагшлуулдаг. Энэ нь холестерины хэмжээг хэвийн барих, өтгөн хатахыг багасгах сайн талтай. Халуун өдөр тарвас амны цангаа гаргаж, бие сэргээж өгдөг байна.  Мөн амьсгалын замын халдварт өвчин тусч өндөр халуурч байгаа үед тарвас халуун бууруулах үйлчилгээтэй.

   Тарвас идсэнээр төмрийн дутагдалтай хүмүүс түүнийгээ нөхөж авдаг.

  Цөс, бөөрний чулуутай, давсгийн үрэвсэлтэй бол өдөрт 2—2,5 кг шинэхэн тарвас идэхийг санал болгож байна.   

  Урт хугацаанд тарвас идэх нь ходоодны архаг үрэвсэл эдгээж, чихрийн шижинтэй хүмүүсийн биеийн байдлыг сайжруулдаг байна. Ходоодны шарх, цус багатай, элэг, цөс өвддөг хүмүүс шинэхэн тарвас идэж байх хэрэгтэй. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалж 7-10 хоног тарвасын мацаг барьж анагаадаг байна. Тарвасын мацаг барьж байх үед хүн зөвхөн 1,5 кг тарвасыг өдөрт 5 хувааж идэх хэрэгтэй.

   Бүдүүн гэдэсний үрэвсэлтэй үед тарвасын хатаасан 80-100 грамм хальсыг 500 грамм буцалсан усанд хийж хөргөөд аяганы талаар өдөрт 4-5 удаа уудаг байна.

   Бөөр, зүрх өвдсөний улмаас хавантсан бол 40 грамм тарвасын шинэ эсвэл хатаасан хальсанд 400 мл ус хийж бага гал дээр 8-10 минут буцалгаад, хөргөж, ус нэмж 400 мл болгоод аяганы талаар хийж, өдөрт 3-4 удаа хаван буулгаж шээс хөөхөөр ууж хэрэглэнэ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45762
0 эможи
keyboard_arrow_up