ТАНД ЗӨВЛӨХӨД: Иргэн та газраа хэрхэн өмчлөхөө мэдэж байгаа юу?

2014 оны 6 сарын 17

Монгол улсын иргэн бүр хувьдаа газар өмчлөх эрхтэй болсоор 10 гаруй жил болж байна. Гэвч өнөөг хүртэл нийт иргэдийн дөнгөж 8 хувь буюу 98002 иргэн л  өөрийн гэсэн өмчийн газартай болжээ. Өөрөөр хэлбэл 3 сая шахам Монгол иргэний сая гаруй нь хувийн эзэмшлийн газаргүй байгаа юм. Иргэд газраа өмчилж авах тал дээр ийм хойрго ханддагийн учир нь бүрдүүлэх материал ихтэйн дээр цаг заваа алдан дугаарлах шаардлагатай болдогоос хойш тавьсаар өнөөг хүрчээ.
Иймд нийслэл хотын захиргаанаас иргэддээ газрыг нь өмчлүүлэх асуудлыг яаравчлуулах зорилгоор нэгэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ нь  газрын харилцаа үйлчилгээний цахим систем. Энэ нь газар өмчилж авах хүсэлтэй иргэдийг цахим хэлбэрээр бүртгэх, өмчлөх газрын зураг болоод хэрэгцээт мэдээллийг цахим хуудаснаас харах боломжоор хангах систем юм.
Газар өмчлөх явцад шийдвэр гаргах түвшний хүний оролцоог багасгах, цаг хугацааг хэмнэх зорилготой энэхүү систем иргэд газраа хурдан өөрийн өмчлөлд шилжүүлэхэд  ихээхэн дөхөмтэй болно гэж зохион байгуулагчид найдаж буй. НИТХ-аас өнгөрсөн жил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га газрыг 52  байршил тогтоон баталсан. Энэ 52 байршилд сонголт хийн, цахим маягтын дагуу өөрийн мэдээллийг бүртгүүлснээр систем автоматаар иргэний өмчлөх газрын байршлын сонголтыг хийж, иргэд эрх тэгш, шударга зарчмаар үйлчлүүлэх боломжоор хангах юм. Иргэдийн газраа өмчлөхөөр хандах цахим хуудасны хаяг www.umch.ub.gov.mn.                    

Уг хуудсанд хандан газар эзэмших сонгон шалгаруулалтанд оролцохын тулд хүсэлт гаргагчийн төрлийг заавал сонгоно. Үүнд:

  • Өөрөө /хүсэлт гаргагч/
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгч
  • Төлөөлүүлэгч гэсэн төрлөөс сонгож сонгон шалгаруулалтын анкетыг үнэн зөв бөглөх.
Мөн хувийн мэдээлэл болоод гар утасны дугаараа үнэн зөвөөр бөглөх зайлшгүй шаардлагатай. Учир нь хүсэлтийг баталгаажуулсан код электрон шуудан буюу имейл хаягаар эсвэл гар утсанд тань ирэх юм.  Дээрх кодоор баталгаажсан хүсэлтийг дата баазад бүртгэнэ.  Ингэснээр газраа өмчлөх эрх үүсэх гэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4567
0 эможи
keyboard_arrow_up