“Найз залуугийнхаа жийнс”-ийг яаж өөрийн болгох вэ?
2014 оны 8 сарын 21
Жил болгоны загварын чиг хандлагаас жийнс байр сууриа алдахгүй байгаа билээ. Харин энэ жилийн загвар үргэлж л тааварлашгүй байдгийн нэг тод жишээгээр “Boy friend jeans”-ийг нэрлэж болох байх. Өргөн, хэлхгэр, сул, биед эвтэйхэн гэж тодорхойлж болох цэвэр эрэгтэйлэг жийнсэн өмдийг эмэгтэй хүн яагаад өмсөж болохгүй гэж? Тэгвэл “Найз залуугийнхаа жийнс”-ийг яаж өөрийн болгох вэ гэдгийг та бодож байна уу.
Доод талыг нь үл ялиг нугалж, нарийхан бэлхүүсэндээ тогтоохын тулд бүс зүүгээд, өсгийтэй гутал углаад л болоо! Эрс тэс, содон, загварлаг бас биенд чинь эвтэйхэн. Хайртай оддынхоо энгийн өдрүүддээ гоёсон шилдэг “эршүүд” хувцаслалтаас санаа аваарай!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
2
1
2
1
1
3
3
2
4564
17 эможи