Сэтгэл санаа өөдрөг болгодог бүтээгдэхүүн
Эрдэмтэд бухимдлыг эмгүйгээр эмчлэх боломжтой гэжээ.
Хүн бүхэн л дор бүрнээ байнга л бухимдах зүйлтэй тулгарч байдаг. Сэтгэл санаа тавгүй байх нь хоол идэх зуршилд өөрчлөлт оруулдаг. Зарим хүмүүс ямар нэгэн зүйл идэхийг хүсдэггүй байхад, зарим нь галын өрөөнөөс ч гарахгүй тохиолдол байдаг. Сэтгэл санаа тавгүй байх үед идэхэд тохиромжтой хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг оруулж байна.
Тараг. Таргийг хавар зун уухад илүү тохиромжтой гэсэн байна. Тараг нь аминокислогоор баялаг, тархины сэтгэл санаа өөдрөг байлгадаг гормонд нөлөөлдөг байна. Сүүний уураг нь амарч тайвшруулахад сайнаар нөлөөлдөг гэнэ. Үүнээс харахад манай өвөг дээдэс үнэхээрийн ухаантай хүмүүс байжээ урин цаг ирэхэд тараг уулгадаг байсан нь одоо л шинжлэх ухаанаар батлагдсан байна шүү дээ!
Хар шоколад. Хар шоколад нь ажиллах эрч хүчийг нэмэгдүүлж, сэтгэл санааг өөдрөг байлгадаг байна. Шоколад какао их байх тусмаа л тайвшруулах үйлчилгээ нь илүү сайн байна. Иймд 70 хувиас багагүй какао орсон шоколад сонгож байгаарай.
Талст жимс /жүрж, мандарин/. Эдгээр жимс нь байгалийн сахар, С амин дэмээр баян. Энэ нь тархи хэт ачаалалтай ажилласан үед тайвшруулж өгдөг байна.
Миндаль. Самар нь B2, E амин дэм, магни, цинк агуулдаг. Энэ бүх амин дэм, эрдэс бодис нь сэтгэл санаа өөдрөг байлгаж, ухаан бодол хэвийн ажиллуулдаг байна.
Цай. Жасмин, балжингаравтай цай илүү үр дүнтэй. Орцноосоо шалтгаалаад цай тайвшруулах, эд эс нөхөн төлжүүлэх үүрэгтэй байдаг.
Загас. Таны таамаглаж байгаа яг зөв загас омега-3 тосны хүчил, В төрлийн амин дэмээр баялаг. В12 амин дэм дутагдах нь уур бухимдалд автах шалтгаан болдог. Тэр тусмаа хулд загас илүү сайн нөлөөтэй байдаг байна.
Брокколи. Энэтхэгийн дархлаа судлаач Шикха Шарма идэх хоолондоо байнга брокколи хийж байхыг санал болгосон байна. Энэ нь тархины үйл ажиллагааг идвэхижүүлдэг ургалмын уураг, аминокислотоор баян. Мөн фоли хүчил ихтэй нь ямар нэгэн шалтгаангүй зүйлээс бухимдахаас хамгаалдаг байна.
Саримас.Түүнд агуулагддаг бодис нь мэдрэлийн эсийг гадны муу зүйлээс хамгаалах үүрэгтэй байдаг гэнэ.