Амны эвгүй үнэр юунаас үүсдэг, хэрхэн ангижрах вэ?
Амны хүндийгээ цэвэрлэж оо сойз, шүдний утас хэрэглэсэн ч гэсэн хүссэн үр дүнд хүрэхгүй амнаас эвгүй үнэр гарсаар л байна уу? Эвгүй үнэр үнэртэх нь залгуур хоолойн хүүдийнд ямар нэгэн зүйл орсонтой холбоотой.
Хоолойн хүүдий
Амнаас эвгүй үнэр үнэртэх нь хоолойн хүүдийнд хоолойн үрэвслийг бүрэн эмчлээгүйгээс үлдсэн цагаан шаргал зүйлээс үүсдэг байна.
Үүнийг эмчлэхэд хоолой зайлах ардын арга байдаг байна.
Содтой усаар хоолой зайлах
200 мл буцалцан бүлээн усанд 0,5 амны халбага сод, 2-3 дусал иод хийж хоолойгоо зайлна. Өдөрт хэд хэдэн удаа хоолойгоо сайн зайлах хэрэгтэй. Үүний тулд хойшоо сайн гэдийгээрэй. Шингэнээ залгих гэсний хэрэггүй хоолойгоо зайлаад шууд асгаарай.
Усаар хоолойгоо зайлах
Өглөө бүр усаар хоолой, амны хөндийгээ зайлах нь маш үр дүнтэй арга
Ургамлаар хандалсан усаар хоолойгоо зайлах
Хатаасан балжингарав цэцэг болон зуун наст хэрэг болно. Аяга буцалсан усанд 2 амны халбага ургамлаа хийж хандлаад хөргөнө. Өрөөний хэмтэй бүлээн болсон үед нь хоолойгоо зайлна.
Дээрх аргыг хэрэглээд ч таны амны хөндийн эвгүй үнэр арилахгүй байгаа бол эмчид хандаж хоолойн хүүдийнд хуримтлагдсан зүйлийг цэвэрлүүлээрэй. Өөрөө бие даан гэрийн нөхцөлд хийх гэсний хэрэггүй учир нь залгуур хоолой гэмтээх талтай
Ингээд хоолойн хүүдийнд хэрхэн үрэвсэл, үнэр үүсгэгч нян хуримтлагддагийг авч үзэцгээе!
Хоолой зайлж амны хөндийг давхар цэвэрлэх нь хоолой ангин зэрэг архаг өвчиг эмчилдэг нь тогтоогдсон байна.
Дээрх мэдээлэл танд таалагдсан бол бусдадаа түгээгээрэй!
tusgalt.com