Хуян хөөрөх (Хүзүү, нурууны остеохондроз) ба тархины цусан хангамжийн дутагдал
ОСТЕОХОНДРОЗ ГЭЖ ЧУХАМ ЯМАР ӨВЧИН БЭ?
Суугаа ажил хийдэг хүмүүсийн хувьд түгээмэл тохиолддог өвчний нэг бол хуян шар ус хурах. Хүзүүний нугалам суулт өгсөнөөс рефлексээр хүзүүний, мөрний, дал орчмын булчингууд чангарч, тархи руу явсан судас дарагдаад, нарийсаад ,хатуураад, ингээд тархины цусан хангамж дутагдсанаас болоод ( тэжээлийн дутагдлаас) толгой өвддөг байна. Иймээс булчин суллаж, хуян шар усаа тарааснаар тархины судсууд чөлөөлөгдсөнөөр цусан хангамж сайжирч , мөн бас дарагдсан мэдрэлүүд чөлөөлөгддөг байна. Хуянтай хүн нас ахих тусмаа хүндэрч, цусан хангамж муудсанаас мартамхай болж, хүний ярьсныг ойлгох чадвар мууддаг аж. Судасны нарийсал, хатуурлаас болж насны эцэст харвах шалтгаан болдог байна. Харвалт нь насны хувьд залуужиж байна. Монголчууд бидний хувьд хуян шар усны өвчингүй хүн бараг байхгvй.
Хуян шар усны өвчин хөдөлгөөн дутагдсанаас болж үүсдэг. Хуян өвчнөөр сүүлийн vед бүх насныхан өвчлөх болсон. Хуянтай залуу хүн хөөрч явсаар байгаад нас ахих тусмаа бөөгнөрсөөр булдруу болчихдог аж. Түүнээс гадна хүзүү шохойжиж, булчин чангарч, хуянтай болсноос- тархины цусан хангамж багассанаас нүдний хараа цагаасаа эрт муудах, нүдний ухархайгаар өвдөх, нуд бурэлзэх, чих шуугих, дүлийрэх, мартамхай болох, хэл ярианы чадвар муудах, хүний ярьсныг маш амархан ойлгоод эргээд хариу урвал өгөх чадвар муудах , ядрах, даралт ихсэх, тархины цус харвах зэрэг хүндрэлүүд гарч болно.
Остеохондроз гэдэг нь нурууны олон нугалам үеүдэд байдаг мөгөөрсөн холбоос буюу жийргэвчүүд нь хатууран ясжихыг хэлнэ. Хүзүүгээ далайцтай эргүүлэхэд нажигнаад, шужигнаад дугарч байвал хүзүү шохойжсоныг илтгэнэ.
Ямар ч өвчнийг эхний үе шатанд эмчлэхэд амархан, хүндрээд ирэхээрээ төвөгтэй шүү гэдгийг эртнээс анхаарах хэрэгтэй шүү.