Таны арьсанд тус болох зөвлөгөө

2017 оны 7 сарын 29

Таны шанаа, нүүрэн дээр чинь батга гараад байна уу? Тэгвэл утасныхаа дэлгэцийг цэвэрлэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Утасны дэлгэцэнд маш их микроб наалдсан байдаг тул үргэлж цэвэрлэж байх нь таны арьсанд ашиг тустай юм шүү.

Багсыг угаахгүй удаан, буруу хэрэглэх нь нүүрэн дээр юм гарах шалтгаануудын нэг болдог. Тиймээс байнга ойрхон угааж байгаарай. Гэхдээ шампунь юм уу зөөлөн хөөсөөр угаана гэдгийг анхаараарай.

Өөх тос, илүү хоол нь арьсанд сөрөг нөлөөтэй. Үүнийг хүн болгон мэддэг. Тиймээс бага идэх нь чухал биш хамгийн гол нь эрүүл байгалийн хүнс хэрэглэх нь зөв юм шүү бүсгүйчүүдээ
Гуужуулагч хэрэглэх нь арьсыг цоо шинэ болгоно гэсэ үг биш. Хэрвээ та хуурай арьс бол аль болох татгалзах хэрэгтэй бөгөөд тосон массажаар гүн цэвэрлэж болох вм. Харин тослог арьстай бол 7 хоногт 1 удаа хэрэглэх нь зүйтэй.
Хлоржуулсан ус нь арьсны уян хатан байдлыг алдагдуулж, арьсыг маш их хуурайшуулдаг. Тиймээс сэлснийхээ дараа даруйхан чийгшүүлэгч тос, тэжээлийн тос хэрэглэх нь зүйтэй.
Фитнесс болгон усанд орох шүршүүртэй. Магадгүй тэр шүршүүрт танд таагүй санагддаг байж болох ч хөлсөө гаргасаныхаа дараа заавал усанд орох хэрэгтэй. Учир нь хүн хөлсөө гаргахад арьсны сүв нээгдэж байдаг. Тиймээс бохир арьсанд орох магадлал өндөртэй тул шүршүүрт заавал ороорой.
Нүүрэн дээр тууралт, батга гарах зэрэгт зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр толигор болгоно гэж бодож болохгүй. Харин таны биед сөрөг зүйл болж байгааг илтгэж болно. Тиймээс элдэв үйлчилгээтэй тос, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө эмчид хандахыг зөвлөж байна.
Хэт халуун усанд орох нь арьсны балансыг алдагдуулан , арьсыг хамгаалж байдаг давхаргыг гэмтээдэг. Мөн үрчлээс үүсгэж, хуурайшуулдаг учир өрөөний халуунтай тэнцүү усанд нь орох нь таны арьсанд сайн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45481
0 эможи
keyboard_arrow_up