Үсний хагнаасаа гэрийн нөхцөлд салах арга
Үс ягаанд хагтаж хуурайшиж эхэлдэг вэ?
Үсээ өдөр бүр угаах нь үсэнд өөрт хэрэгтэй тослогоо алдахад хүргэж ингэснээр үс хуурайшиж эхэлдэг. Хуурайшаад ирэхээрээ тослогтож хагтаж эхэлнэ. Мөн үсний гүн тэжээл дутагдаад ирэхээр хагтаж хуурайшдаг. 7 хоногт нэг удаа тогтмол гэрийн аргаар маск хийх эсвэл зориулалтын тос түрхэж байх хэрэгтэй. Мөн цусны эргэлтээ сайжруулан үсээ том самаар самнаж байх нь ч тус болдог. Хэт их халуун индүү сэнс хэрэглэх нь бас үсийг хуурайшуулж байдаг тул халуунаас хамгаалах (spray) цацагч цацаж өгөх нь чухал.
Зөвлөгөө:
Ангижруулагчаа хуйхандаа биш зөвхөн чихнээс доорх хэсэгтээ л түрхэж зөөлрүүлэх хэрэгтэй учир нь ангижруулагч нь зөвхөн гэмтэлтэй үзүүр хэсэгт л хэрэглэх зориулалттай байдаг.
Хэрвээ үсээ угаасны дараа арзайгаад хатчихдаг бол 100% битгий ангижруулагчаа зайлаарай. Ингэж бага зэргийг үлдээх нь үс хатахдаа хуурайшаад арзайхаас хамгаална.
Үсний самаа ойр ойр гүн цэвэрлэж байх нь бас их чухал шүү. Ингэхдээ уксус ашиглаж бохирдолтыг 100% арилгаарай.Ингээд гэрийн нөхцөлд хаг болон хуурайшилтаас салах хэд хэдэн арга хуваалцъя!
1) Олив тосыг ашиглах арга
Хуурайшиж хагтаад байгаа үедээ олив тосыг халааж байгаад хуйхандаа массаж хийгээд сайтар түрхэж өгнө. Ингээд малгай эсвэл алчуураар боогоод унтана, маргааш нь сайтар угаагаарай. Хэд хэдэн удаа угааж тослогийг бүрэн арилгаад ангижруулагч ашиглаарай!
Ингэж удаан хугацаанд байлгаснаар үс гүндээ хүртэл тэжээл аваад хагтах нь мэдэгдэхүйц арилах болно.
2) Коконат тосыг ашиглах арга
Коконат тос мөн адил үсэнд маш сайн тэжээл өгч ургуулж өгдгөөр нь хүмүүс мэднэ байх. Эхлээд 3-5 том халбага коконат тосыг хуурайшсан хуйхандаа түрхээд тэр чигт нь 1 цаг байлгаад угаагаарай. Бас нэгэн давуу тал нь маш олон шампунь өөртөө коконат тос агуулсан байдаг ба үсэнд маш сайн тэжээл өгч байдаг байна.
3) Зөгийн бал ашиглах арга
Гарын дор байдаг бас нэгэн зүйлээр загатнаж хуурайшаад байгаа хуйхаа тордоорой! Тэр тусмаа загатнаж байгаа бол энэхүү аргыг ашиглаарай. Зөгийн балыг уснаас гарч ирээд чийгтэй үсэндээ тэр тусмаа хуйхандаа сайтар түрхэж массаж хийж өгөөрэй. 2-3 цаг болоод угаагаарай. Ингэх нь зөгийн бал хатаж хуурайшсан хуйханд гүн чийгшил өгч загатнахаас ч хүртэл хамгаалах шидтэй байгаа! Өнжөөд нэг удаа энэхүү аргыг ашиглан хагнаасаа бүр мөсөн салаарай.
4) Нимбэг болон сармис ашиглах арга Энэхүү аргыг нэг газар нь л мэдэгдэхүйц хуурайшаад хуйх нь хуулараад байгаа хүмүүс ашиглаарай.
Хагас лимон болон 2-3 хумс нухшилсан сармисаа холиод зуурмаг болгоод яг хэрэгтэй гэсэн газраа түрхээд 20-30 мин болоод угаагаарай. Сармис нь элдэв нян үржихээс хамгаалдаг бол лимон нь хуурайшсан арьсыг тэр чигт нь салгаж гуужуулж хуулж өгдөг байгаа. (Загатнаж хорсох болно хэрвээ хүсвэл хугацаанаас өмнө угаагаарай)
Хүсвэл 2-3 халбага лимоны шүүсийг бага зэрэг усанд хийгээд хуйхаа шавшиж бас болно. Усанд ороод гарахдаа шавшиж өгөөд хатаана.
5) Хүнсний сод ашиглах арга
Эхлээд хэрэглэх үед үс бага зэрэг хуурайшиж мэднэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа үс зөөлрөөд гялалзаад ирдэг байгаа, мөн хагнаасаа ч салчихна. Усанд орохдоо 2 хоолны халбага сод бага зэрэг устай холиод өтгөн зуурмаг болгоорой. Ингээд үүнийгээ хуйхандаа түрхээд сайтар массаж хийж өгөөрэй (2-3 мин). Бүлээн усаар эсвэл шампунь ашиглан угаагаарай.
6) Хэрэглэж байгаа шампуниа солих. Магадгүй таарахгүй шампунь хэрэглээд үс тань хагтаад байж мэдэх юм.
За ингээд танд хэрэг болох байх гэж найдаж байна. Амжилт хүсье!