Илгэн эдлэлийг хэрхэн арчлах вэ
2017 оны 7 сарын 27
Илгэн эдлэл яваандаа гялайдаг. Яаж эхнийх нь өнгөнд оруулах вэ гэвэл сүү содны (Нэг халбага содыг аяга сүүнд найруулна) бүлээн уусмалаар арчина. Гялайсан хэсгийг энэ уусмалд дүрсэн хөвөнгөөр арчина. Дараа нь цэвэр усаар угаагаад цууны (нэг литр усанд нэг цайны халбага цууны ханд) уусмалаар арчиж болно. Илгэн гутлыг бичгийн баллуур, резин сойз, хуурай давс, нунтагласан цагаан талх зэргээр цэвэрлэж болдог.
Хар өнгийн илгийг бичгийн машины хуучирсан лентээр, тосны толбыг бензинээр цэвэрлэнэ. Норсноос үүссэн цайвар толбыг арилгахад хэцүү учир илгэн гутлыг цаг агаарын хуурай нөхцөлд өмсөх нь зүйтэй. Норсон гутлыг хатаахын өмнө сонингийн цаас чихээд, сойзоор сойздоно. Хэрэв толбо үлдвэл савантай бүлээн усаар угааж болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45407
0 эможи