Нарны тосыг хэдэн цаг тутамд түрхэх ёстой вэ?

2017 оны 7 сарын 18

Нарнаас хамгаалах тосыг өглөө гэрээс гарахаас өмнө 20-30 минутын өмнө түрхэж арьсандаа шингээнэ. SPF-ийн хэмжээ 15-30 тос байвал 2-3 цаг тутамд заавал сэргээж түрхэнэ. Өдөртөө тосоо арчиж авсны дараа дахин сэргээж түрхэнэ. Нарнаас хамгаалах тос 2-3 цагийн дараа идэвхээ алдчихдаг. Нарны тос түрхсэний дараа нүүрээ будах нь нүүрний арьсыг хамгаалах сайн арга юм шүү.

Нарнаас хамгаалах тосыг зөв сонгох нь арьсанд хамгаас чухал. Жишээлбэл тослог арьстай хүний түрхэж байгаа тос хуурай арьстай хүний онцлогт таарахгүй. Тослог арьстай хүн усан суурьтай тос түрхэх бол, хуурай арьстай хүн чийгшил агуулсан тос түрхэх шаардлагатай байдаг. Нарнаас хамгаалах тос SPF, PA гэсэн хоёр төрөл бий. Уг хоёр үзүүлэлт тодорхой хэмжээнд өндөр төвшинд байсны үндсэн дээр нарнаас хамгаалах чадвар агуулдаг.

Гэхдээ SPFөндөрсөх тусам химийн агууламж нь ихсэж төдий чинээгээр хүний арьсанд хортой. Хүний арьсанд хамгийн тохиромжтой нь SPF-ийн хэмжээ 15-30 байх хэрэгтэй. Түүнээс өндөр байвал арьс гэмтэх магадлалтай юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45058
0 эможи
keyboard_arrow_up