2017 оны шоппинг жагсаалт: Төгс хувцасны шүүгээ бүрдүүлэх 13 загвар
Энэ онд бүсгүй бүрд зайлшгүй хэрэг болох загварууд
2017 он аль хэдийнээ талдаа оржээ. Энэ хугацаанд бид энэ оны үндсэн трендүүдийг ажиглаж аль нь дараа жилүүдэд үргэлжилж, харин аль нь ердөө л түр зуурын шуугиан болон өнгөрөхийг судалж амжлаа. Бидний бэлдсэн энэхүү жагсаалтын ачаар та зөвхөн энэ оныг дуустал гэлтгүй мөн дараа, дараагийн улирлуудад загварлаг хувцаслаж, түр хугацааны шаардлагагүй чиг хандлагуудад мөнгө үрэх шаардлагагүй болох юм.
Лоозонтой футболка
Таны үзэл бодлыг илэрхийлэх гүн утга бүхий лоозонтой, эсвэл ердөө л ямар нэгэн хөгжилтэй бичигтэй футболка үнэн хэрэгтээ хэзээ ч моодноос гардаггүй, үргэлж хувцасны шүүгээнд бэлэн байх учиртай загвар юм.
Том хэмжээтэй ээмэг
Өрөөснөөр нь эсвэл хосоор нь зүүж болох том хэмжээтэй ээмэг ямар ч хувцаслалтыг илүү сонирхолтой болгоно.
Өвөрмөц эсгүүртэй цагаан сорочка
Ажил, сургууль эсвэл үдшийн болзоонд өмсөж болох цагаан сорочка магадгүй таны шүүгээнд аль хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн байх. Гэхдээ ойрын жилүүдэд загварын ертөнцөд илүү сул загварын, өвөрмөц эсгүүртэй цамц давамгайлах юм.
Ямар нэгэн ягаан өнгийн зүйл
Шинэ мянганыхны төлөөлөл болсон зөөлөн ягаан өнгийн ямар нэгэн хувцасгүйгээр та энэ оныг даван туулж чадахгүй л болов уу. Хаа сайгүй үзэгдэх энэ өнгийг та өөрийн эрхгүй хувцасны шүүгээндээ нэмэхийг хүснэ.
"Vintage" загварын жийнсэн өмд
Өөрийн галбирт төгс суусан, өндөр суудалтай "vintage" загварын жийнсэн өмдийг хайж олбол хэзээ ч бүү алдаарай. Ойрын хэдэн жилд энэ хувцас нь танд нэг биш удаа хэрэг болно шүү. Өгзөг хэсгээр дэмжиж өгсөн атлаа доогуураа сул эсгүүртэй, эртний уур амьсгалтай жийнсэн өмд ямар ч хувцастай зохицдог маш том давуу талтай юм.
Ямар ч үед өмсөж болох кет
Зөвхөн гүйлтийн биш, харин ямар ч нөхцөлд, ямар ч хувцастай хослуулан өмсөж болох кет танд зайлшгүй хэрэгтэй. Ямар сонголт хийхээ мэдэхгүй байгаа бол юуны түрүүнд дан цагаан өнгийн загварыг худалдан аваарай. Харин үүний дараагаар илүү өнгөлөг, этгээд загваруудыг туршиж болох юм.
Анхаарал татам ханцуйтай топ
Бөмбөгөр эсвэл хонхон хэлбэрийн, хуниас ба цацагтай, анхаарал татам ханцуйнууд энэ жилийн жинхэнэ "од" болсон. Энэ тренд нь дараа жил ч бас үргэлжлэх өндөр магадлалтай байгаа тул эртнээс бэлдэж тавиарай.
Дөрвөлжин хээтэй урт пиджак
Энэ загвар нь 1980-аад оны мэт нэмэлт мөртэй эсвэл энгийн эсгүүртэй байж болно. Пиджак нь өөрөө ямар ч үед хэрэг болдог, мөнхийн сонгодог хувцас тул та худалдан авалт хийсэндээ хэзээ ч харамсахгүй гэдэгтээ итгэлтэй байж болно.
Шинэ маягийн лофер
Хойд хэсгээрээ онгорхой шинэ маягийн лофер нь энэ оны үндсэн тренд болсон. Өмсөхөд хөлд эвтэйхэн уг гутлыг оймстой хослуулснаар ямар ч улиралд өмсөх боломжтой.
Хаки материалтай хувцас
Ногоон эсвэл шаргал бор өнгийн хаки материалтай хувцсыг зөв хослуулж чадвал үнэхээр загварлаг харагдах чадвартай.
Өргөн эсгүүртэй өмд
Хэтэрхий өргөн бөгөөд урт эсгүүртэй, өндөр суудалтай өмдний тусламжтайгаар маш олон төрлийн сонирхолтой төрх бүрдүүлэх боломжтой байдаг. Ийм төрлийн загвар нь таныг мариалаг харагдуулна гэж бүү айгаарай. Харин ч эсрэгээрээ энэ нь таны галбирыг илүү урт, нарийн харагдуулна.
Өргөн бүсЭнэ онд хувцасны шүүгээндээ байгаа бүх хувцсыг бүсэлж өмсөөрэй. Пиджак, пальто, цув, бүр өдөн курткаг хүртэл бүсэлж болно шүү.
Спорт хувцас
Спорт хувцасны давлагаа улирал ирэх бүр улам cool болж, ойрын жилүүдэд эрчээ алдахгүй төлөвтэй байна. Хамгийн гол нь босоо судалтай спорт өмд, эсвэл алдарт спорт брэндүүдийн логотой хувцаснуудыг илүү гоёмсог загваруудтай хослуулж сурах нь нэн чухал юм.
buro247.mn