ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэдтэйгээ хамт аялахад хэрэгтэй зөвлөгөө /нэгдүгээр хэрэг/
Хүүхэдтэй хамт аялах уу? Хүүхдийн гаргах элдвийн аашнаас айж байна уу? Доорх зөвлөгөөг дагаад гэр бүлээрэй сайхан аялаад үз.
Анх удаа эсвэл 5 дахь удаагаа та хүүхэдтэйгээ аялж байгаагаас шалтгаалахгүй бага зэргийн айдас төрдөг. Хэрэгтэй зүйлсээ орхиогүй байгаа, онгоц вагон машинаар явахын аль нь зүгээр бол гээд санаа зовох зүйл мундахгүй их.
Дараа нь уурлаж бухимдаж галзуурахгүйн тулд гэр бүлийн аялалд сайн бэлдэх хэрэгтэй. Ингээд таны гэр бүлийн гишүүн бүрт хэрэг болох 25 зөвлөгөөг хүргэж байна.
Дараа нь уурлаж бухимдаж галзуурахгүйн тулд гэр бүлийн аялалд сайн бэлдэх хэрэгтэй. Ингээд таны гэр бүлийн гишүүy бүрд хэрэг болох 25 зөвлөгөөг хүргэж байна.
1. Зүгээр үүнийг хий!
Хүүхэдтэй аялал хийнэ гэдэг танд хүнд хэцүү чадахгүй ажил шиг санагдаж байгаа байх гэхдээ та бүхэн хүссэн газраа хүрээд буцаж гэртээ ирж л таарна. Дараа бодоход дурсамжтай цагийг сайхан өнгөрүүлсэн байх болно.
2. Яарах хэрэггүй
Энэ та ч байж мэднэ…
Та ганцаараа аялахаараа онгоцноос түрүүлж бууж, онгоцны буудлыг боломжоороо хурдан орхидог байсан байх. Тэгвэл гэр бүлээрэй явж байгаа үед та бусдыгаа хүлээх хэрэгтэй. Буухаар яарч байгаа хүмүүсээ буулгасны дараа тайван бүгдээрээ онгоц, тээврийн хэрэгслээс буугаарай.
3. Хэт их зүйл өөртөө авч явсны хэрэггүй
Та бүхний очиж байгаа газар бүх зүйл байгаа гэдгийг санах хэрэгтэй. Таны очсон газар таны байнга хэрэглэдэг хүүхдийн живэх нойтон салфетка байхгүй байх болно, гэхдээ хэн ч үүнээс болж боож үхэхгүй. Хэрэв таны хүүхэд өөр живэх хэрэглэхээр аллерги өгдөг бол тохирсныг нь мартаж болохгүй гэдгээ санах хэрэгтэй.
4. Буудалд байх уу байр түрээслэх үү?
Буудалд буухаар үйлчилгээ, өглөөний цай, хүүхэд харах үйлчилгээ цаанаасаа байдаг нь сайхан. Гэхдээ байр түрээслэхээр өөрсдийгөө гэртээ байхаа шиг сул чөлөөтэй байж, өөрсдийн хүссэн хоол хүнсээ бэлтгэж идэх гээд тухтай орчин бүрдүүлдэг. Алийг сонгохыг та л шийднэ.
5. Сонголтоо хийгээд захиалгаа өгөөрэй
Та буудал сонгох бол өөрийн тав тухтай байдлыг харахаас илүү хүүхдийнхээ тав тухыг хараарай. Та өмнө нь бууж байсан буудалдаа буухаар шийдсэн бол одоо хүүхэдтэй очиход хэр тухтай, өрөөний ойр шат байгаа эсэх, хүүхдийн тэрэг эд зүйл чирэхэд тохиромжтой үгүйг хараарай.
6. Хаягаа үлдээ!
Энэ хүү төөрөөгүй харин эцэг эх нь төөрсөн байх
Хэрэв та хүүхдээ алдахаас айж байгаа бол түүний гар дээр нэр утасны дугаараа бичээрэй. Мөн GPS төхөөрөмж авч хүүхдэдээ өгсөн ч болно. Хүүхдийнхээ хувцас, цүнхэнд нь зүүж гар утсаараа хаана байгааг нь тодорхойлж болно.
7. Далайд эсвэл бассейн үү?
Та бүхэн гэр бүлээрэй далайн эрэгт амрах гэж байгаа бол ойрхон бассейн байгаа эсэхийг мэдэхэд илүүдэхгүй. Ихэнх хүүхдүүдэд далайд орж сэлэх нь зугаатай ч гэсэн уйдах таалагдахгүй байх тохиолдол байдаг. Ийм үед бассейнд яагаад оруулж болохгүй гэж.
8. Бага насны хүүхэдтэй явж байгаа бол тэрэг, үүргэвчийг алийг сонгох вэ?
Та бүхэн хаашаа явснаас алийг сонгох нь шалтгаална. Хэрэв тэгш сайхан явган хүний замтай бол тэрэг зүгээр, замгүй бол үүргэвч авч яваарай.
Тэрэгтэй явах нь илүү амар өдөр гадуур явж байх хооронд хүүхэд унтаж амрах, хүүхэд халууцахгүй биед нь эвтэйхэн, дурын гадаргуу дээр явна, та хүүхэд тэвэрч ядрахгүй, зарим үед ачаа давхар ачих боломжтой. Мөн онгоцны ачаанд өгөхөд тохиромжтой.
10. Ачаагаа ухаантай баглаарай
Гар цүнхэндээ шаардлагатай зүйлээ бүгдийн хийсэн үгүйгээ шалгаж үзээрэй. Хэрэв онгоцоор нисэж байгаа бол замдаа саатаж магадгүй гэдгийг бодолцож гар цүнхэндээ хэрэгтэй гэсэн нойтон салфетка, илүү угж, солих хувцас авч явах хэрэгтэй. Мөн хүүхдийг уйдуулахгүйн тулд тоглодог тоглоом, саатуулах зүйлс хэрэг болно.
11. Хүүхдийн хоол хүнс
Ихэнх онгоцны буудал шалгасны үндсэн дээр хүүхдийн тэжээл авч явахыг зөвшөөрдөг. Ихэнх тохиолдолд онгоцны буудлын ажилчид хоол хүнсний зүйлийг гэрэл тусаж шалгадаг ч гэсэн энэ нь хор нөлөөгүй байдаг. Таны нисэх гэж байгаа онгоцны буудал ямар дүрэмтэй болохыг шалгаж үзээрэй.