Хэрэв та зүүн талаараа унтдаг бол бусдаас илүү эрүүл

2017 оны 6 сарын 06

Эрүүл амьдрахад тогтмол сайн шөнийн ойр хамгийн чухал.  Урт ажлын өдрийн дараа сайхан амрахад орноос илүү чухал зүйл байхгүй. Бид амьдралынхаа гуравны нэг хэсгийг  унтаж өнгөрөөдөг.

Хэдэн цаг унтаж байгаа нь бидний сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд хэр ач холбогдолтой байдгийг бид бүхэн сайн мэднэ.

Хүмүүс унтахдаа өөрт тохиромжтой биед эвтэй баруун, зүүн, доошоо харах байрлалыг сонгож унтдаг. Үүнээс зарим нэг байрлал нь бат бөх унтуулж, эрүүл мэндэд сайн нөлөөтэй байдаг байна.

Жишээ нь астамтай хүмүүсийн хувьд дээшээ харж унтах нь амьсгалахад хүндрэл учруулдаг. Нөгөө талаас баруун талаараа харж унтах нь хоол боловсруулах тогтолцоонд сөрөг муу нөлөөтэй байдаг байна.

Эдгээр хүндрэлтэй талууд нь нойр дутуу авах, мөн бат бөх унтаж чадахгүйд хүргэдэг байна. Зүүн талаараа унтах нь хэр үр дүнтэй вэ?

Зүүн талаар унтах нь яагаад ашигтай вэ? Нэгт, хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг. Энэ нь тэжээллэг эрдэс бодисыг түргэн задлахад мөн хорт бодисыг үр дүнтэй гадагшлуулахад тус болдог.  

Хоёрт, цусны эргэлтийг нэмэгдүүлж зүрх судасны ажиллагааг сайжруулдаг, зүрхийг сайн ажиллахад нөлөөлж, цусан хангамжийг нэмэгдүүлдэг.

Гуравт, цөс, дэлүүний ажиллагааг нэмэгдүүлж, хорт бодисыг биеэр чөлөөтэй хөдлөхөд тусалдаг. Ийм учраас хорт зүйл биеэс түргэн гадагшилдаг.  

Аль талруугаа харж унтаж байгаа нь эрүүл мэндээ хамгаалахад тусалдаг байна. Хэрэв та зүүн талаараа унтдаггүй бол хурдан хугацаанд унтаж сурах хэрэгтэй шүү.  

Богино хугацаанд зүүн талаараа харж унтахыг хүсэж байгаа бол баруун талдаа хурц гэрэл байрлуул танд мэдээж унтаж байхад чинь гэрэл садаа болох учир зүүн талаараа харж унтах болно.  Мөн байрлалаа зөв сонгоход өөр бусад үр дүнтэй аргууд байж л таарна.

Таны эргэн тойрны хүмүүс дээр дурдсан өвчний зовуур илэрдэг бол та тал талаараа унтдагийн асуугаад үзээрэй! Дээрх зөвлөгөөг бусадтайгаа хуваалцахаа бүү мартаарай!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44030
1 эможи
keyboard_arrow_up