Эзэгтэй таны амралтын өдрийн хоолны жор юу вэ

2017 оны 6 сарын 03

Хэрвээ танд бялуу хийхэд хэмжигч жин байхгүйгээс болоод орц найрлагыг тааруулж чадахгүй байгаа бол зөвхөн аягаар хэмжин хийж болох бялууны жорыг танилцуулж байна. Энэхүү жороор энгийн том хэмжээтэй бялуу болон капкейк буюу аяган бялуу хийж болно.

Орц: /бүх орцыг нэг ижил шилэн аягаар хэмжинэ/

  • Шилэн аягаар нэг бүтэн болон дөрөвний гурваар гурил
  • Нэг аяга халуун ус
  • Нэг аяга сүү
  • Хоёр шилэн аяга элсэн чихэр
  • Хоёр том өндөг
  • 1 цайны халбага давс
  • Хагас шилэн аяга ургамлын тос
  • Шилэн аяганы дөрөвний гурваар хуурай какао
  • 1,5 цайны халбага хүнсний сода
  • 1,5 цайны халбага хөөлгөгч /baking powder/
  • 2 цайны халбага ванилийн сахар

Гар дор хэрэглэх зүйлс: Том сав, бялууны хэв, хусуур

Юуны өмнө зуухаа 170 хэмд халаана. Гурил, элсэн чихэр, хүнсний сода, давс, хөөлгөгч зэрэг хуурай орцоо нэгэн жигд болтол хольж хутгана. Дээр нь өндөг, сүү, ургамлын тос, ванилийн сахар зэргийг нэмж хутгана. Зуурмаг дээрээ халуун усаа нэмж хутгана. Ингээд тосолсон хэв дээрээ зуурмагаа хийгээд урьдчилж халаасан зуухандаа 30-35 минут жигнэнэ. Гаргахдаа шүдний чигчлүүрээр бүрэн болсон эсэхийг шалгаарай.

Харин аяган бялууны хэвэнд хийх тохиолдолд 20-25 минут жигнэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43958
0 эможи
keyboard_arrow_up