ЗӨВЛӨГӨӨ: Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?
“В хэт ягаан туяа”, арьсны меланома хэлбэрийн бус хорт хавдарыг үүсгэх ба наранд арьс түлэгддэгийн гол шалтгаан. “А хэт ягаан туяа”, арьс түргэн хөгширөх гол шалтгаан бөгөөд арьсны хамгийн аюултай хорт хавдар болох меланома хорт хавдарын шалтгаан. Тэгэхээр нарнаас буюу эдгээр туяанаас арьсаа хамгаалах нь маш чухал гэдэг нь ойлгомжтой.
Нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ?
Та бүхэн өөрсдийн хэрэглэдэг нарнаас хамгаалах тосон дээрх SPF 8, SPF15, SPF 50 гэх мэт тэмдэглэгээг хэрхэн ойлгодог вэ?
Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Товчоор бол энэ нь нарнаас хамгаалах зүйл бөгөөд арын тоо нь таны тос таныг наранд түлэгдэхээс хэр удаан хугацаанд хамгаалах чадвартай вэ гэдгийг илтгэдэг юм. SPF –ын тоо олон байх тусмаа төдий чинээ удаан хугацаанд хамгаална гэсэн үг. Жишээ нь SPF 8 гэсэн тос SPF 4 гэсэн тостой харьцуулахад таныг нарнаас 2 дахин илүү хугацаагаар хамгаална гэсэн үг юм.
Арьсны хэлбэр болоод наранд байх хугацаанаас хамаараад SPF-ыг сонгож болно. Хүснэгтээс /хүснэгт 1/ харахад эмзэг эсвэл арьс цагаан байх тусам, мөн наранд ил байх хугацаа их байх тусам SPF өндөр байх шаардалагатайг харж болон. Түүний зэрэгцээ мөн та тосоо хир олон давтан түрхэх шаардлагатайг дүгнэж болно.
Жишээ нь та цагаан арьстай бөгөөд наранд 2 цаг ба түүнээс дээш байх үедээ SPF 15 бүхий тос сонгосон тохиолдолд уг тос таныг 1-2 цагийн хугацаанд хамгаалах бөгөөд өөрөөр хэлбэл 1-2 цаг тутамд та давтан тосоо давтан түрхэх шаардлагатай. Мөн адилаар хэрэв SPF30 тосыг сонгосон тохиолдолд та 3-4 цаг хамгаалагдах бөгөөд 3-4 цаг тутамд давтан түрхэх шаардлагатай гэсэн үг.
Хүснэгт 1.
Арьсны хэлбэр |
1 цаг |
2 цаг |
3 цаг |
4 цаг |
5 цаг |
Маш цагаан/ маш эмзэг арьс |
15 |
30 |
30 |
45 |
45 |
Цагаан / эмзэг арьс |
15 |
15 |
30 |
30 |
45 |
Цагаан арьс |
15 |
15 |
15 |
30 |
30 |
Дунд зэрэг |
8 |
8 |
15 |
15 |
30 |
Бор арьс |
4 |
8 |
8 |
15 |
15 |
Ийнхүү давтан түрхэж хамгаалах шаардлагатайг мэдээгүйн улмаас ялангуяа хамгаалалтын тос хэрэглэдэг улсууд наранд түлэгдсэн байх нь олонтаа байдаг. Иймд энэхүү мэдээллийг санах нь чухал юм.
Хэт их хөлрөх, усанд сэлэх зэрэг нь арьсан дээрх хамгаалах тосыг багасгаж улмаар хамгаалалт багасахыг мөн анхаарах хэрэгтэй. Тийм учраас энэ тохиолдлуудад хамгаалах тосыг ойр ойр давтан түрхэх хэрэгтэй.
Түүний зэрэгцээгээр бас нэг анхаарах зүйл бол SPF хамгаалалт нь гагцхүү “В” хэт ягаан туяанаас хамгаалах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь “А” хэт ягаан туяанаас таныг хамгаалах чадваргүй гэсэн үг юм. Ямар ч нарнаас хамгаалах тос нарны бүх туяанаас бүрэн хамгаалах боломжгүй байдаг. Тийм учираас зөвхөн SPF хамгаалалт бүхий тосыг хэрэглэснээр нарнаас бүрэн хамгаалагдлаа хэмээн ойлгож огт болохгүй. Нөгөөтэйгүүр SPF огт хэрэггүй гэсэн ч үг биш юм. Гагцхүү та үүнийг нарнаас хамгаалах бусад аргатай хослуулан хэрэглэх шаардлагатай.
Доорхи зөвлөгөөнүүдийг танд санал болгож байна.
- Нарны элч хурц байдаг цагуудад /11:00 – 15:00/ сүүдэр газар байх
- Нарны хамгаалалтын тосонд бүрэн найдахгүй байх /энд бичигдсэн бусад аргуудтай хослуулах/
- Гар, хөл халхалсан хувтас болон нарны малгай /том саравч бүхий/ хэрэглэх
- Хэт ягаан туяаны хамгаалалт бүхий нарны шил хэрэглэх
- Хүүхдийн арьсыг ялангуяа сайтар хамгалах /учир нь маш эмзэг байдаг/
- SPF 15 болоод түүнээс дээш бүхий нарны хамгаалалтын тос хэрэглэх
- Мөн наранд шүхэр хэрэглэн хамгаалах нь мөн үр дүнтэй Эдгээр аргуудыг хослуулан хэрэглэснээр та нарнаас илүү үр дүнтэй хамгаалагдана. Дүгнээд хэлэхэд нарны хамгаалалтын тосоо зөв сонгож, зөв давтамжтай хэрэглэхийн зэрэгцээ наранд арьсаа болвол ил байлгахгүй байх хэрэгтэй.