"ДИЗАЙНЕР"-уудын зөвлөгөө

2017 оны 5 сарын 18

Төгсөлтийн баярыг тохиолдуулан баярын хувцасны чиг хандлагын талаарх дизайнеруудын зөвлөгөөг хүргэж байна.

ЗАГВАР ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ БИЕДЭЭ ТОХИРСНЫГ СОНГО

  • Бүсгүйчүүд тренд болж байгаа загвар гэхээсээ илүү өөртөө тохирсон өнгө, загварыг чухалчлах нь зүйтэй. Ер нь ассан шар, ногоон, неон гэх мэт хурц тод өнгийг түлхүү сонгож байна. Жил ирэх тусам гар ажиллагаа орсон, чамин тансаг, үнэтэй харагдах хувцас хийлгэхийг зорьдог болсон. Энэ жилийн хувьд чөлөөт загвартай,  сул унасан цамц, өмдтэй загварууд тренд болж байна.

ДЭЭЛ СОНГОХДОО ХЭЭНИЙ УТГЫГ САЙН МЭДДЭГ БАЙХ НЬ ЧУХАЛ

  • Сүүлийн жилүүдэд монгол хувцас урладаг дизайнерууд нэмэгдэж байна. Тэрнийхээ хэрээр чанаржиж хэрэглээнд нэвтэрч байгаа нь үнэхээр гайхалтай. Гэхдээ дээлний утга агуулгыг мартаж болохгүй. Жишээ нь, зөвхөн бэлхүүснээс дээш гаргадаг Очир хээг хормойнд урласан тохиодол байдаг. Тиймээс хээний утга учрыг судалж, уламжлалт хэв маягаа хадгалах нь зүйтэй.

СЭТГҮҮЛЭЭС ХАРСАН ЗАГВАРАА ТЭР ЧИГЭЭР НЬ СОНГОВОЛ ӨРӨӨСГӨЛ

  • Намхан бүсгүйчүүд урт хувцас өмсөхөөр өндөр харагддаг гэсэн ойголттой байдаг. Гэхдээ тийм биш. Харин биедээ таарсан чамин хийцтэй, гар ажиллагаа орсон дээлийг сонгох хэрэгтэй. Мөн өөрсдөө дизайнераас зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй гэдгийг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43607
0 эможи
keyboard_arrow_up