Химийн бодисгүйгээр гэрт үүссэн хөгц арилгах 3 найрлага! Үр дүн нь батлагдаж шалгагдсан!

2017 оны 5 сарын 16

Би хөгцтэй нэг бус жил тэмцэж байна. Дэлгүүрээс сайн гэсэн бүхнийг авч хэрэглэж үзсэн боловч жилийн дараа л дахин хөгц үүсдэг. Гэхдээ би хөгцийг ялсан. Би та бүхэнд хөгцийг үүрд арилгах байгалийн гаралтай аргыг санал болгож байна.

Та хор нөлөөгүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх болно: цайны модны тос, нимбэгийн хүчлийн нунтаг, уксус, үнэр нэмэхийн тулд таны дуртай  эфирийн тос.

Эдгээр зүйлийн үр дүнтэй байдал нь нэг бус удаа батлагдсан!

Таны гэрт үүссэн мөөгөнцөр, хөгц, чийгтэй байдалтай байнга тэмцэх хэрэгтэй. Эд зүйлээ хуурай байлгаж, хатаах, асуудалтай хэсэгтэй дээрх зүйлсийн найрлагатай уусмалаар арчиж цэвэрлэж байх.

Энэ зүйлээр банны өрөөний хөшиг, хана, тааз, хивс болон бусад зүйлийг арчиж байх хэрэгтэй.

Та мөөгөнцөр хөгцнөөс харшилдаггүй байсан ч гэсэн таны болон танай хүүхдийн эрүүл мэндэд муу нөлөөтэй.  

Хөгц хүний дархлаа бууруулж, амьсгалын замын астамтай болгож, мөн бусад өвчний эх үүсвэр олдог. Хөгц мөөгөнцөртэй орчинд байх нь бухимдал, ядаргаа үүсэх шинж тэмдэг илүүтэй илэрдэг байна.

Хэрэв хөгц хүрэхэд хэцүү газар байдаг бол шүршигч хэрэглэх хэрэгтэй.

Дээрх орцоо хооронд нь хольж сайн хутгана:

Эхний арга:2 цайны халбага цайны модны тос, 1 аяга ус, үнэр нэмэхээр хэдэн дусал таны дуртай зүйлийн эфирийн тос, 1 цайны халбага нимбэгийн хүчлийн нунтаг. 

2 дахь арга: 1 цайны халбага цайны модны тос, 50 мл уксус, 1 аяга ус, үнэр нэмэхээр хэдэн тусал таны дуртай зүйлийн эфирын тос

3 дахь арга (хөгц илүү үр дүнтэй арилгах): 150 мл уксус, 50 мл ус, үнэр нэмэхээр хэдэн дусал дурын эфирын тос.

Уксус хөгц, мөөгөнцөр, болон бусад хортой нян устгах сайн нөлөөтэй зүйл. Хэрэв танай гэрт бясаа бий болсон бол уксусаар үүрлэсэн газрын арчаарай бүр төсөн алга болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
43538
6 эможи
keyboard_arrow_up