ЗӨВЛӨГӨӨ: Нүүрээ, мөсөөр арчиж эхлэх 6 шалтгаан!
Мөсөөр нүүрээ арчихыг өглөө орой бүр хийдэг дадал болго. Арьсанд үзүүлдэг олон сайн талыг нь үндэслэн гадаадын зарим нэг сувиллын газарт хэрэгжүүлж эхэлсэн байна.
Судлаачдын хэлж байгаагаар мөс нь эрүүл мэндийн хувьд нүүрний арьсыг сэргээж, үрчлээ үүсэхийг багасгаж, яр батга, толбо арилгаж цусны эргэлт сайжруулж нүүрний өнгө сэргээдэг гэнэ.
Гэрийн нөхцөлд хэрхэн хэрэг болох талаар та бүхэнд танилцуулъя
Мөсний гайхалтай 6 шинж
1: Арьс сэргээдэг
Цусны эргэлт нэмэгдүүлснээр таны нүүрийг эрүүл, гэрэлтсэн болгоно.
2: Толбо багасгана
Арьсны үрэвсэл, улаалт, батга, толбо багасгахад тусалдаг. Та нүүрэн дээр гарсан яр батга эмчилсний дараа мөсөөр нүүрээ арчихад нүхжилт багасдаг байна. Унтахынхаа өмнө мөсөөр нүүрээ арчиж байгаарай.
3: Нүдний доорх бараан толбыг багасгана
Өргөст хэмхийн шүүс, мөсөөр нүдээ тойруулж арчиж байгаарай. Нүдний доорх бараан олон зүйлээс шалтгаалж үүсдэг, мөсөөр арчихад үр дүнтэй арилдаг байна.
4: Арьс чангаруулдаг
Арьс чангалах үр дүнтэй хэмд бүтээгдэхүүн. Нүүрээ будахаасаа өмнө хэрэглэвэл будаг сайн шингээдэг байна.
5: Нүүр будалтыг орлож чадна
Танд нүүр будах цаг байхгүй үед нүүрээ мөсөөр арчихад илүү үр дүнтэй. Хэдэн мөсөн шоо авч даавуунд боож нүүрэндээ жин тавиарай таны нүүрийг гэрэлтүүлэх болно.
6: Үрчлээний эсрэг
Мөсөөр нүүрээ арчсанаар арьсны хөгшрөлт удааширч, үрчлээ багасаж, шинэ үрчлээ үүсэх нь багасдаг.