Тэврэлт хүнд сайн нөлөө үзүүлдэг

2014 оны 6 сарын 11

Тэврэлт нь ямар ч насны хүнд сайн нөлөөтэй гэдэг нь тодорхой юм. Харин түүний талаар нэгэн шинэ нээлт хийсэн нь Калифорнийн Беркли хот дахь судалгааны их сургууль тэврэлтээс үүсдэг гормон нь хүний ясыг бэхжүүлж, өндөр настнуудад булчингийн ажиллагааг сайжруулахад тус дэм болдогийг тогтоожээ. Тэврэлтийн улмаас хүний биед окситоцин хэмээх бодис ялгардаг байна. Энэхүү гормон нь саяхан болтол жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэж байсан. Гэвч амархан гэмтэл авах хандлагатай болсон настай хүмүүст тарьж хэрэглэхэд аливаа гэмтлээс сэргийлж болох аж.

Окситоцин өнчин тархинаас ялгарч цусанд орсноор бүх биед тархдаг байна.  Гормоныг хулгана дээр туршиж үзэхэд үр дүн сайн байсан бөгөөд түүний биед есөн өдрийн турш хадгалагдаж байжээ. Мөн судалгааны багийнхан энэхүү гормоныг хөгшрөлт удаан явагдахад тустай байж магадгүй хэмээн таамаглаж буй бөгөөд энэ талаар үргэлжлүүлэн судлах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4325
0 эможи
keyboard_arrow_up