Энэ улирлын хамгийн загварлаг хуримын даашинз юу байв?
Та хуримын даашинз урлалын загварын долоо хоног гэж дуулж байсан уу?? Үгүй л болов уу тэгвэл эдгээр өдрүүдэд тохиож байгаа хуримын даашинз урлалын загварын 7 хоногоос хамгийн шилдэг бүтээлүүдийг EXPRESSO FASHION онцлон та бүхэндээ хүргэж байна.
Хүүхэд байхад надад нэг бодол байдаг байсан нь юу вэ гэвэл… Хуримын даашинз сүртэй нүсэр байх ёстой гэж боддог байлаа.. Нэг тийм дэрвэгэр олон чамин детайлуудтай эсвэл хормойн бүүр урт унжсан нэг тиймэрхүү.. Тэгвэл орчин цагт бүсгүйчүүдийн хуримын гоёл миний багадаа боддог байснаас хамаагүй өөр болжээ.. Өөр болно гэдэг нь илүү энгийн болсон ба нэвсгэр нүсэр гэхээс илүүтэй эмэгтэй таны биетэй илүү наалдаж биеэнд тань уусаж өгсөн биеийн тань галбирыг илүү тодотгож өгсөн даашинзууд хамгийн халуухан haluuhan сонголтууд болжээ.
Тиймдээ ч EXPRESSO FASHION танд дэлхийн загварын тавцанд ямар төрлийн хуримын даашинз хамгийн халуухан эрэлт ихтэй байгааг дээрх зургуудаар онцлон хүргэж байна та сайн хараад аваарай.. Ер нь заавал иймийг өмсөх албагүй ч гэсэн ер нь нэг тиймэрхүү хэв маяг чиг хандлагатай байгаа юм байна хараад авахад илүүдэхгүй шүү дээ.. Учир нь эмэгтэй та хэзээ нэг өдөр энэ гайхалтай даашинзыг өмсөөд хуримаа хийхгүй гэж үү дээ??
Даашинзын загварыг харахад нэг үе ноёрхдог байсан хэт овортой болон хэт урт унжсан гэдэг ойлголтыг өдгөө 2017 онд халж хаяан нүсэр байдал болон хормой унжихыг хэт их бус яг зөв балансыг олж чадсан юм болов уу гэж харж байлаа… Нөгөөтээгүүр өнгөрсөн жилүүдэд хуримын даашинзын чиг хандлагат ноёрхоод байсан бие гаргасан гэрэлтсэн материал энэ жил моодноос гарч оронд нь эргээд хуучны классик хэв маяг ноёрхож байна уу даа хэмээн харж суулаа.. Миний зүгээс зөвлөх зөвлөгөө гэвэл унжуу мөртэй даашинз ихээр таалагдаж байгаа.. Учир нь заавал цээж битүү байх шаардлагагүй шүү дээ эмэгтэй хүний биеийн хамгийн сайхан хэсэг бол цээж эгэмний яс байдаг яагаад түүгээрээ гангарч болохгүй гэж??? Би лав эмэгтэй байсан бол түүнийгээ даашинзаар нуухыг хүсэхгүй байлаа…