Эрдэнийн чулууг хэрхэн ЗӨВ сонгох вэ?

2017 оны 4 сарын 26

Эртний хүмүүс газар, тэнгэр, чулууг амьд амьтан мэт шүтэж өнгө солонгоруулан, гоёмсог хэлбэртэй чулуунуудыг хувь заяа өөрчилж чадах шидэт эд гэж үзэж дээдэлдэг байжээ.

Цаг хугацаа өнгөрсөөр чулууны тухай шинжлэх ухаан бий болж чулууны хүнд үзүүлдэг нөлөөг нарийвчлан судалж, хүмүүс хувцасныхаа нэгэн бүрэлдэхүүн болгон чулууг ашиглах болсон.

Чулууг сонгохдоо дараах зарчмуудыг баримтлана.

  • Тухайн үнэт чулуу өнгө хэлбэрээрээ заавал таалагдсан байх ёстой. Сэтгэлд нь нийцээгүй чулууг бэлэг болгон өгвөл дотно харилцаа үүсэхгүй тул таагүй нөлөө үзүүлнэ.
  • Тухайн үнэт чулууны сонголт нь заавал үндэслэлтэй байна. Жишээ нь, тухайн хүний сонгосон үнэт чулуу түүний гадаад дүр төрхтэй нийцсэн байвал зүгээр. Ялангуяа нүд нь сэтгэл санааны толь гэдэг учир чулуу нүдний өнгөтэй зохицсон байх хэрэгтэй.
  • Хүний төрсөн өдөртэй уялдуулан үнэт чулууг сонгодог зарчим бас бий.

Дундад зууны үеийн одон орон судлаачид үнэт чулуу болон хүний төрсөн оддын хоорондын нягт холбоо байна гэж нотолсон байдаг. Үүнд тухайн ордныхонд тохирох, тохирохгүй чулуу гэж ангилна.

Тохирсон үнэт чулуу нь хүний зан аашийг улам эелдэг төвшин болгоно. Мөн төрсөн сартайгаа уялдуулан сонгож сахиусан зангиа болгон зүүнэ.

Нэгдүгээр сар: Хар-улаан анар, ягаан өөхөн чулуу

Хоёрдугаар сар: Ягаан-хөх нил болор, эртний грек оронд энэ чулууг архинд согтохоос хамгаалдаг гэж үздэг байжээ.

Гуравдугаар сар: Хөхөвтөр цэнхэр, усан биндэрьяа юм уу улаан өнгийн толбо бүхий ногоон мана. Ногоон маныг цус тогтоох чанартай гэж үздэг.

Дөрөвдүгээр сар: Энэ сарыг хамгийн уянгалаг сар гэж үздэг болохоор хамгийн тунгалаг чулуу болох уулын болор, хамгийн үнэтэй алмааз, хув. Хувыг эмчилгээний увидастай гэж үздэг. Мөн дөрөвдүгээр сарыг хамгийн азтай улирал ч гэдэг.

Тавдугаар сар: Модны навчис дэлгэрдэг учир ногоон чулуу буюу үнэт маргад эрдэнэ

Зургаадугаар сар: Зуны дэлгэр цаг учраас гартаам, ногоолин, сарны чулуу, хөх ягаан ногоон толбо гялтгануулсан хувилгаан чулуу

Долоодугаар сар: Халуун нар төөнөсөн сар учир галт бадмаараг, шаравтар улаан мана

Наймдугаар сар: Намрын улирал учраас алтархаг шар туяатай мана, ундрам, улаавтар-цагаан гэрэлт чимэд

Есдүгээр сар: Хүйтний амьсгаа орж үнэт чулуунууд харлана. Хар хөх индранил, цэнхэр номин, ляпис-лазурь

Аравдугаар сар: Янз бүрийн туяатай халтмар, хар цагаан гэрэт чимэд

Арваннэгдүгээр сар: Гал, дулааныг агуулсан молор

Арванхоёрдугаар сар: Жаргаж байгаа нарны туяанд гялалзах цасны өнгийг санагдуулах шаравтар-ногоон, цэв цэнхэр циркон буюу цэнхэр оюу зэрэг улирдлын шинж байдлыг илтгэсэн чулууг сонгох нь зүйтэй байдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
42965
1 эможи
keyboard_arrow_up