Жилд 200 ном унших тун ЭНГИЙН АРГА
Жилд 200 ном уншина гэхээр боломжгүй мэт сонсогдож байна уу? Тэгвэл үүнийг уншаад үзээрэй!
Америкийн бизнесмэн, тэрбумтан Уоррен Баффетаас амжилтын нууц юу болохыг асуужээ. Тэрээр дүүрэн ном өрсөн шүүгээ рүү заагаад: “Өдөрт 500 хуудас унш. Ингэж байж мэдлэгээ нэмж чадна. Хүн бүхэн үүнийг хийх боломжтой гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ цөөн хэд нь миний энэ зөвлөгөөг дагадаг юм” гэжээ. Гэхдээ энэ үнэхээр боломжтой гэж үү? 500 хуудас гэдэг үнэхээр их сонсогдож байна. Ажлаа яах болж байна? Гэр бүлдээ цаг гаргахгүй гэсэн үг үү? Найз нөхдөөсөө холбоогоо таслах уу? 500 хуудсыг уншихгүй байх шалтгаан мундахгүй: “Надад тийм зав байхгүй”, “Надад тийм чадвар байхгүй”, “Би ном уншдаггүй” гээд л ...
Жилд 200 ном уншихад хэр их хугацаа шаардлагатай вэ? Бүгдээрээ тооцоод үзье.
-Хүн минутад дунджаар 200-400 үг уншдаг /минутад 400 үг уншдаг гэж бодъё/.
-Уран зохиолын ном дунджаар 50 000 үгтэй байдаг
-200 ном Х 50 000 үг = 10 сая үг.
-10 сая үг/минутад 400 үг = 25000 минут.
-25000 минут/60 = 417 цаг.
417 цаг гэдэг аймшигтай их сонсогдож байна уу? Түр азнаарай! Энэ 417 цагийг хаанаас гаргаж болохыг бодож үзэцгээе.
Насанд хүрсэн хүн жилд дунджаар 608 цагийг сошиал медиад, 1642 цагийг зурагт үзэхэд зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Ингэхээр жилийн 2250 цагийн хий дэмий өнгөрүүлдэг гэсэн үг. Энэ хугацаанд та 1000 ном унших боломжтой гэдгийг бодоод үз дээ! Тэгэхээр юу хийх ёстой вэ? Тун энгийн. Facebook ухах, Солонгос савангийн дуурь үзэх цагаа л ном уншихдаа зарцуулах сурчих. Тэгээд л болоо.
Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ үүнд мэргэжлийн тамирчдын сэтгэл зүйгээр хандах хэрэгтэй: Эхэндээ хэцүү байх боловч сүүлдээ амархан болно. Насан өндөр болсон хойноо ач гучдаа Андерсены үлгэрүүдийг ярьж өгөх үү, эсвэл 2017 онд Twitter-т ямар мэдээ шуугиан тарьж байсныг ярьж өгөх үү гэдэг нь таны л сонголт.
Танд энэ мэдээ таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай!