Япон бүсгүйчүүдийн үргэлж сайхан харагдахад нөлөөлдөг өдөр тутмын 6 дадал
Япон улс гайхалтай соёл, сонин содон нээлт, өвөрмөц сахилга бат, үлгэр жишээ амьдралын хэв маягаар бусдын гайхшралыг төрүүлдэг.
Япон эмэгтэй уян налархай бие галбиртай, сайхан бүсгүйд зүй ёсоор тооцогддог. Тэд өвчинд тэр бүр өртөөд байдаггүй, нас ахисан ч сайхан хэвээр байж чаддаг нь бусад орны эмэгтэйчүүдийн хувьд бүрэн тайлж чадаагүй нууц хэвээр. ДНК мэдээж зохих хэмжээний нөлөө үзүүлдэг л байх, гэхдээ тэднийг үргэлж сайхан харагдуулахад тэдний амьдралын хэв маяг их нөлөөлдөг байна. Ингээд ихэнх япон эмэгтэйчүүдийн өдөр тутам хийдэг 6 зуршил танилцуулж байна.
1. Тэжээллэг, тэнцвэртэй хоолны дэглэм
Хэрэв та япончууд суши л иддэг гэж бодож байгаа бол эндүүрч байна. Үнэндээ тэд хоол хүнсэндээ ногоо, жимс, загас, далайн ургамал, будаа, ногоон цай зэргийг түлхүү хэрэглэдэг байна. Эдгээр бүтээгдэхүүн нь шим тэжээл ихтэй, антиоксидантаар баялаг, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэнэ. Япон эмэгтэйчүүд тослог ихтэй эрүүл бус хүнсний зүйл хэрэглэдэггүй.
2. Өглөөний цай—үндсэн хоол
Ихэнх хүмүүс өглөөний цайгаа сайн уух нь өдрийн турш их хэмжээний зүйл идэхгүй цатгалан явдаг гэдгийг мэддэг хэдий ч тэр бүр дагаж мөрддөггүй шүү дээ. Харин Япон бүсгүйчүүд өглөөний цайнд ач холбогдол их өгч шөл, загас, омлет, будаа, ногоо зэргээр өглөөний цай бэлддэг байна.
3. Талхнаас илүүтэйгээр будааг сонгодог
Ази хүмүүс хоол хүнсэндээ будаа их хэмжээгээр хэрэглэдэг. Талх жин нэмэх үндэс болдог бол Япон бүсгүйчүүд давс, тосгүйгээр будаа агшааж ногоо загас, махаар амтлан иддэг байна.
4. Хоол бэлдэх гайхалтай арга
Япончуудын хоол бэлдэх арга нь бусдаас ялгаатай. Япончууд хоол хүнсээ жигнэж, грилдэж бэлддэг байна. Шарсан хоолыг бага тосонд тусгай сав ашиглан бэлтгэдэг. Хоол хүнс бэлтгэхдээ аль болох тэжээллэг чанарын алдагдуулахгүйг зорьдог. Дотор эрхтнээ хамгаалах үүднээс бага хэмжээний амтлагч хэрэглэдэг байна.
5. Өвөрмөц хоолны соёл
Япончууд хоол идэх нь соёл гэж үздэг байна. Бага хэмжээгээр удаан идэх. Савхаар хооллох нь үүнтэй мөн холбоотой. Таваг нь бага хэмжээтэй байдаг болохоор их идүүлээд байдаггүй. Хоолны ширээнд хоол таваглахдаа аяганы амсар хүртэл нь дүүргэдэггүй байна.
6. Амттан бага хэрэглэх
Барууны хоол хүнсэнд амттан чухал байр эзэлдэг бол япон болон Азийн орнуудад тийм биш байдаг байна. Япон бүсгүйчүүд амттаныг ховорхон, онцгой үед л иддэг. Мөн тэдний иддэг амттанууд нь тослог багатай. Тэд бага калоритой зайрмаг, будааны нарийн боов иддэг.