Эмэгтэйчүүд АТААРХУУ гэдэг нь үнэн үү???

2017 оны 4 сарын 20

Эмэгтэйчүүд атаархуу занг хүмүүжилгүй хүний шинж хэмээн үзэж буруушааж хэнийг ч муу үзэж, нүд үзүүрлэгдэггүй гэж нотлохыг оролддог. Гэвч тэд атаархал зэрэг таагүй бодол санаагаа эрчүүдтэй харьцуулбал илүү нууж явахыг эрмэлздэг гэж сэтгэл зүйчид үздэг юм. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 94 хувь нь атаархуу зантай, ялангуяа найз бүсгүйчүүд бие биендээ илүү их атаархдаг гэсэн дүн гарчээ.

Эмэгтэйчүүд дараах байдлаар бие биендээ атаархдаг байна.

  • Нүдэнд тусам ялангуяа эрчүүдийн харц булаасан гадаад төрх байдал
  • Гоолиг бие галбир
  • Өндөр боловсрол, нэр хүндтэй мэргэжил, сонирхолтой ажил
  • Залуу нас
  • Сайн хань нөхөр
  • Ганган хээнцэр хувцас
  • Материаллаг бие даасан байдал
  • Гэр бүлийн жаргалтай амьдрал

Сэтгэл зүйчид эрэгтэй, эмэгтэй хүмүүст сэтгэлийн тэнхээ гаргаж атаархуу зангаа хэрхэн даван туулах талаар дараах хэдэн аргыг зөвлөмж болгосон байна.

  • Хэн нэгэнд чухам яагаад атаархах болсон эсэхээ санахгүй байхыг хичээ.
  • Атаархуу хүмүүс байнга сэтгэлийн дарамт шаналгаатай байж аз жаргалаа бага багаар өөрөө хумсалж , хамгийн муу тал нь өөрсдийгөө дутуу үнэлэх болдгийг ямагт санаж явах ёстой.
  • Атаархуу хүмүүс хувийн сайн чанаруудаа тодотгож сэтгэл санаа өөдрөг явахыг байнга чармайна.
  • Атаархуу зан нь хүнийг дутуу байдлаа даван туулж муу зангаа хаяж өсөн дэвжих түлхэц бас болно.
  • Өөрт тулгарсан асуудлыг бусдад илэн далангүй ярьж, хүүрнэх санал бодлыг нь сонсож байх нь атаархуу зангаа таягдан хаяхад тус болно.
  • Эмэгтэй найзын чинь атаархуу зан ааш дургүйг чинь хүргээд байвал тэр тухай түүнд тас түс хэлэх хэрэгтэй.
  • Найз чинь атаархуу зандаа хөтлөгдөн далдуур явуулга хийгээд байвал дотно харьцаагаа таслах нь зүйтэй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42744
0 эможи
keyboard_arrow_up