Дэлхийн хамгийн УРТ НИСЛЭГ 17 цаг 30 минут үргэлжилдэг
Дэлхийн хамгийн урт нислэгийг Катарын “Qatar Air ways” компани хийдэг бөгөөд уг нислэг 17 цаг 30 минут үргэлжилж, 14600 километрийг туулан Катарын Дохагаас Шинэ Зеландын Аукланд хүрдэг байна.
Дэлхийн II дайны үед Голландын агаарын тээврийн “KLM” компани Амстердамаас Жаркартагийн чиглэлд тогтмол нислэг үйлддэг байсан бөгөөд зорьсон газраа хүрэхийн тулд 15-20 удаа буудаллаж, зургаа орчим хоног явж хүрдэг байжээ. Удаан цагаар нисэх нь хөлгийн багийнхан болон зорчигчдын тэвчээрийг шалгадаг.
Онгоц удаан нисэхийн тулд их хэмжээний шатахуун хэрэгтэй, шаардагдах шатахууныг тээвэрлэснээр хурдтай нисэх боломжгүй учир товлосон цагт буух боломжгүй болох, мөн үүсч болох эрсдэлээс сэргийлж дамжин нисэхийг дэлхийн агаарын тээврийн компаниуд илүүд үздэг байна.
Хэрвээ та нисэх гэж байгаа бол цонхон талын суудлыг захиалж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн удаан хугацаагаар нисэхээр төлөвлөж байгаа бол нүд болон хамрын дусаагуур биедээ авч явж, нислэгийн үеэр уснаас өөр шингэн зүйл уухгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.