Хөлбөмбөг тоглох дүрэм

2014 оны 6 сарын 10

Энэ сарын 13-нд Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Хөлбөмбөг гэдэг үнэхээр гайхалтай сайхан спортын нэг бөгөөд Амука нь хөлбөмбөг сонирхдог хүүхэд залууст зориулж албан ёсны дүрмийг танилцуулж байна.

Хөлбөмбөгийн албан ёсны дүрмээр бол баг хамгийн ихдээ 11, багадаа 7 хүнтэй байдаг. Тэдний нэг нь заавал хаалгач байх ёстой. Хаалгач нь бөмбөгөнд зөвхөн өөрийн багийн хаалганы өмнө байх торгуулийн бүсэд л гараараа хүрэх эрхтэй байна. Дээр дурдсанаар бусад тоглогчид бөмбөгөнд зөвхөн хөлөөрөө хүрэх эрхтэй ба хаана тоглох нь хамаагүй байдаг.

Тоглогчид адил өнгөтэй шорт, подволк, оймс, гутал, хөлийн хамгаалалт зэргийг өмссөн байх ёстой. Бусад тоглогчидоо гэмтэл учруулах тоглолтыг болон хувцас хэрэглэл өмсөхийг хатуу хориглодог. Хаалгачийн хувьд багийн бусад тоглогчидоосоо илт ялгарахуйц хувцас өмсөх ёстой байдаг.

Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бүхий лигүүд, олон улсын тэмцээнд зөвшөөрөгдөх сэлгээний тоо нь 3 байдаг. Сэлгээ хийх үндсэн шалтгаан нь гэмтэх, ядрах, үр ашиггүй болох, тактикийн, заримдаа цаг гүйлгэх зэрэг юм. Стандарт олон улсын насанд хүрэгчлийн тоглолтод сэлгээгээр тоглолтоос гарсан тоглогч тэр тоглолтод буцаж орох боломжгүй байдаг.

Тоглолтыг шүүгч зохион байгуулж явуулах ба түүний ямар ч шийдвэр эцсийнх байна. Тэр зөвхөн хөлбөмбөгийн холбооны өмнө л хариуцлага хүлээнэ. Ихэнхдээ ерөнхий шүүгч нь хоёр туслахтай байдаг. Зарим том тэмцээнүүд дээр 4 хүртэл тооны туслах дасгалжуулагчтай байдаг.Олон улсын хөлбөмбөгийн дүрмээр бол талбайн өргөний хэмжээ нь 64-75 метр, урт нь 110-120 метр байдаг.

Энэ талбайн хоёр талд тэгш өнцөгт хэлбэртэй хоёр хаалга байна. Хаалганы өргөн нь 7.3 метр, өндөр нь 2.44 метр байна. Хаалгыг торлосон байх ёстой гэж хөлбөмбөгийн дүрмэнд заагаагүй байдаг. Хаалганы өмнө 16.5 метр хэмжээтэй торгуулийн бүс байна.Стандарт тоглолт нь тус бүрдээ 45 минут бүхий 2 үе тоглогдоно. Тоглолтын үеэр тоглолтын цаг зогсолтгүй үргэлжилнэ. Шүүгч алдагдсан цагийг нөхөж цаг сунгах эрхтэй байна.

Мөн шүүгч тоглолт дууссаныг зарлаж шүгэл үлээснээр тоглолт дуусна.Тоглолт тэнцээгээр дууссан үед шигшээ тоглолт бол тус бүр 15 минут бүхий 2 үе сунгаж тоглоно. Ингэж тоглоод ч тэнцэж байвал торгуулийн 5,5 цохилтыг хоёр баг ээлжлэн хийж хэн олон бөмбөг оруулсан нь хожино.Тоглогч хөлбөмбөгийн дүрмээр хориглогдсон бөмбөгөнд гараар хүрэх, өрсөлдөгчөө түлхэх, унагаах гэх мэт үйлдэл хийх бүрд торгууль тооцно. Алдаа хийсэн байрлалаас нь хамааран шууд чөлөөт цохилт, шууд бус чөлөөд цохилт, торгуулийн цохилт зэргийг онооно. Мөн шүүгч нь алдаа хийсэн тоглогчид сануулах шар карт, тоглолтоос гаргах улаан карт өгөх эрхтэй байна.

Хэрвээ тоглогч нэг тоглолтод хоёрдох шар картаа авбал түүнийг улаан карт авсан гэж тооцно. Шүүгч нь мөн тоглолтод оролцоогүй байгаа боловч бүдүүлэг алдаа гаргасан багийн бусад тоглогч, багийн дасгалжуулагч нарт карт өгөх эрхтэй байдаг.Мөн шүүгч өөрийн үзэмжээр нөгөө баг нь алдаа хийсэн ч гэсэн хэрвээ бөмбөг ашигтай байрлалд байвал тоглолтыг үргэлжлүүлэхээр зааж болно.Хөлбөмбөгийн хамгийн нарийн нийлмэл дүрэм бол offside буюу отон тоглолтын дүрэм юм. Энэ дүрэм нь багийн довтлон тоглогчийн эсрэг багийнхаа хаалганы хажууд бөмбөг хүлээгээд зогсохоос сэргийлдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
4240
10 эможи
keyboard_arrow_up