Хоолны дэглэм, биеийн дасгал хөдөлгөөнөөс шалтгаалахгүй илүүдэл жин үүсгэдэг 4 ШАЛТГААН
Хөдөлгөөний дутагдал, эрүүл бус хооллолт, стресс зэргээс шалтгаалан биеийн илүүдэл жин үүсдэг гэдгийг бид мэддэг. Гэхдээ бид бие организмд ялгардаг олон төрлийн даавар үүнд бас чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэр бүр санадаггүй. Хоолны дэглэм бариад, дасгал хөдөлгөөн хийсэн ч үр дүн гарахгүй бол биеийн таргалалт доорх 4 шалтгаантай байж болно гэдгийг санаарай.
Бөөрний булчирхайн ачааллаас үүдсэн таргалалт
Бөөрний булчирхай стрессийн үед хамгийн их ачаалалтай ажилладаг байна. Хүн стресст ороход организм дахь дааврын тэнцвэртэй байдал алдагдаж, улмаар жин нэмэгдэх шалтгаан болдог. Ялангуяа стрессийн даавар болох кортизол таргалалтад онцгойлон нөлөөлдөг байна. Бөөрний булчирхай нь кортизолыг задалдаг бөгөөд байнгын стрессийн үед бөөрний булчирхай ачааллаа дийлэхгүй болсноор жин нэмэгддэг байна.
Бөөрний булчирхайн үйл ажиллагаа доголдож буйн шинж тэмдэг:
1. Гэдэс, бүсэлхийгээр таргалах
2. Нүүр, хүзүүний хэсгээр таргалах, давхар эрүү суух (хөл, гар харьцангуй туранхай хүмүүсийн хувьд ч энэ шинж тэмдэг илэрдэг)
3. Артерийн даралт нэмэгдэх
4. Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх
5. Ааш зан тогтворгүй болох
Элэгний үйл ажиллагааны доголдлоос үүдсэн таргалалт
Гэдэс, бүсэлхийний хэсгээр таргалж эхэлсэн бол энэ нь элэгний үйл ажиллагаа доголдож буйн шинж тэмдэг байж болно.
1. Элэгний үйл ажиллагаа доголдоход дараах шинж тэмдэг илэрнэ:
2. Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх
3. Артерийн даралт ихсэх, цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх
4. Үе мөчөөр өвдөх
5. Харшилтай болох, арьс асуудалтай болох
Бамбай булчирхайн эмгэгээс үүдсэн таргалалт
Биеийн энергийн зарцуулалтыг бамбай булчирхай зохицуулж байдаг. Хэрвээ бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдож эхэлсэн бол хоолны орцоо багасгаад ч та жин нэмсээр байх болно.
Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдож буйн шинж тэмдэг:
1. Булчин сул байх
2. Арьс өнгөө алдах
3. Тогтмол ядрах, жин нэмэх
4. Үс унах
5. Зүрхний цохилт удаашрах
6. Сэтгэл гутралд орох
Өндгөвчийн үйл ажиллагааны доголдлоос үүсэх таргалалт
Дааврын тэнцвэр алдагдсан эмэгтэйчүүдийн хувьд энэ төрлийн таргалалт түгээмэл ажиглагддаг. Хэрэглэсэн нүүрс ус шууд өөх болон хувирч, таргалдаг байна.
Өндгөвчийн үйл ажиллагаа доголдож буйн шинж тэмдэг:
1. Хоолны дэглэм барьж, биеийн дасгал хөдөлгөөн хийсэн ч биеийн жин нэмэгдсээр байх
2. Амттан болон сүүн бүтээгдэхүүнд хэт дурлах
3. Биеийн бүсэлхийнээс доош хэсгээр таргалах
4. Өндгөвчийн хэсгээр өвдөх
Хоолны дэглэм барьж, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсэн ч үр дүн гарахгүй байвал магадгүй дээрх шалтгаанаас улмаас жин нэмэгдэж, таргалаад байж болох юм. Иймд мэргэжлийн эмчид хандаж оношлуулан, зохистой эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.