ЗӨВЛӨГӨӨ: Өдөр бүр жимс хэрэглэцгээе
Жимс нь эрүүл хооллолтын нэг чухал хэсэгюм. Жимсийг өдөр тутам хэрэглэх нь эрүүл мэндийн олон талын ашигтай бөгөөд зарим төрлийн өвчний эрсдэлийг бууруулдаг.
Жимс – олон чухал шимт бодисоор баялаг байдаг
Жимс нь эрүүл мэндэд тустай А, С аминдэм, фолийн хүчил, кали зэрэг эрдэс бодисоор баялаг байдаг. Жимсийг бага хэрэглэснээр хүний биед чухал шаардлагатай аминдэм, эрдсийг хангалттай авч чадахгүйд хүрдэг байна.
Мөн жимс нь эрүүл мэндийн олон талын ач холбогдолтой эслэгийг их хэмжээгээр агуулдаг.
Эслэг нь цусан дахь холестериныг бууруулахад тусалхаас гадна цадсан мэт мэдрэмжийг төрүүлдэг тул биеийн жинг бууруулах нөлөө үзүүлдэг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн хаталтаас сэргийлдэг байна.
Түүнчлэн жимс нь исэлдэлтийн эсрэг бодисоор баялаг байдаг. Эдгээр бодис нь чөлөөт радикалуудыг саармагжуулснаар хөгшрөлтийг удаашруулах, хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
Жимс идэх нь биеийн жингээ хасахад тустай
· Илчлэг багатай
· Ус, эслэгээр баялаг байдаг тул цадсан мэт мэдрэмж төрүүлж хэт их идэхээс сэргийлнэ.
· Алим, жүрж, бэрсүүт жүрж нь цадсан мэт мэдрэмжийг хамгийн их төрүүлдэг.
· Шинэ жимс идэх нь жин хасахад жимсний шүүс уух, жимсний нухаш идэхээс илүү тустай. Учир нь шинэ жимс эслэгээр баялаг байдагт оршино.
Жимс нь олон өвчний эрсдэлийг бууруулдаг
Судлаачид шинэ жимс, хүнсний ногоо тогтмол хэрэглэх нь зарим төрлийн хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх нь бага байдгийг тогтоосон байдаг. (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/25073782)
Судалгаагаар өдөр бүр жимс хэрэглэх нь зүрх судасны өвчлөлийг 7 хувь бууруулдаг болохыг тогтоожээ (http://jn.nutrition.org/content/136/10/2588.short).
Усан үзэм, алим, нэрс зэрэг жимс хэрэглэснээр чихрийн шижин хэв шинж 2 өвчнөөр өвчлөх эрсдэл буурч байгааг илрүүлсэн байна (http://www.bmj.com/content/347/bmj.f5001).
Нимбэг, жүрж зэрэг цитрусын төрлийн жимс нь шээсэн дэх цитратын хэмжээг нэмэгдүүлж, бөөрний чулуу үүсэх эрсдэлийг бууруулдаг. (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/26150027).
Жимсийг өдөр бүр тогтмол хэрэглэх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэт исэлдэлтийг бууруулах нөлөөтэй болохыг тогтоожээ. (http://europepmc.org/abstract/MED/12076551).
Чихрийн шижинтэй хүмүүс шинэ жимс, ногоог өдөр бүр хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээг бууруулах, тогтмол түвшинд байлгах боломжтой байдаг