Үс арчилгааны тухай “Huffington Post” юу хэлэв

2017 оны 4 сарын 06

Үс арчлах тухай ам дамжсан олон яриа бий. Бид ихэнхдээ л тэднийг судалж ч үзэлгүй, нүдээ аниад дагадаг. Тэгвэл энэ талаар “Huffington Post” юу хэлэв.

Худал: Сэнс хэрэглэснээс өөрөөр нь хатаасан нь дээр.

Үнэн: Нэгэн судалгаагаар үсийг сэнсдэж хатаахад үсний гадаргуу илүүтэй гэмтдэг. Харин өөрөөр нь хатаахад ширхэг дотроо илүү гэмтдэгийг тогтоожээ. Үс удаан хугацаанд нойтон байвал хөөж, үсийг бүрэн бүтэн байлгадаг уургийг дарангуйлдаг байна.

Тэгвэл яах ёстой вэ? Үсээ 75 хувь хаттал нь ил байлгаад, дараа нь сэнсээ зөөлөн хүчээр үлээлгэж, бүрэн хатаах нь зүйтэй.

Худал: Үс хагтвал хуйх хуурайшсаны шинж.

Үнэн: Харин эсрэгээрээ тоосорхог орчинд ургадаг нэг төрлийн ферментээс үүдэж хаг бий болдог. Тиймээс тослогийг дарах эмчилгээний шампунь хэрэглэх нь зүйтэй.

Худал: Зургаан долоо хоноод үсээ тайруулж байвал хурдан ургана.

Үнэн: Үс хуйхнаасаа ургадаг. Тиймээс үсний үзүүрээс тайрах нь ургалтанд ямар ч ач холбогдолгүй. Үсээ тайрах нь гэмтсэн, салаалсан үснээс ангижирахад л тустай. Үсээ ургуулахыг хүсэж байгаа бол 8-12 долоо хоноод хөнгөн цэвэрлэгээ хийлгэж байгаарай.

Худал: Сэтгэл гутралаас болж үс цайдаг.

Үнэн: Үс цайрах шалтгаан ихэвчлэн насжилт болон генетикээс улбаатай байна. Нас ахих тусам үсний төрмөл өнгийг ялгаруулдаг меланин хэмээх бодис багасдаг. Улмаар шинээр ургасан үс саарал, эсвэл цагаан өнгөтэй болно. Харин сэтгэл гутралаас болж үс амархан унадаг.

Худал: Үсээ боовол амархан унадаг.

Үнэн: Үсээ аль болох доор, хөнгөхөн боовол ямар ч асуудалгүй. Харин хэтэрхий чанга боовол үсний уутанцарт даралт өгч, байнга унадаг болгох эрсдэлтэй. Үсний залгаа ч мөн үүнд хамаатай.

Худал: Үсээ самнах тусам эрүүлжинэ.

Үнэн: Үсээ самнахад өөрийн тосыг ялгаруулдаг нь үнэн. Гэвч үсээ самнавал үрэлт үүсэж, үс долгиотдог. Харин яваандаа үс хугардаг. Тиймээс үсний үзүүр хэсгийг эхэлж самнаад, бага багаар дээш ахиулан, зөөлөн удаанаар самнана.

Худал: Шампунийн үйлчилгээ уддаггүй тул ойр ойрхон солих ёстой.

Үнэн: Шампунь бүр өөрийн гэсэн тусгай үйлчилгээтэй. Нэг нь үсийг хөвсийлгөх үүднээс уураг агуулдаг бол нөгөө нь хатсан ширхэгийг чийгшүүлэх жожобагийн тостой байх гэх мэт. Шампуниа солих нь үсний байдлаас шалтгаална. Жишээлбэл, шинээр будсан үсэнд илүү их чийгшүүлэгчтэй шампунь тохиромжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42261
0 эможи
keyboard_arrow_up