Паспортны өнгө юу илэрхийлдэг вэ?

2017 оны 3 сарын 28

            Хүн бүр сонголтон дунд амьдардаг. Заримдаа сонголтууд нээлттэй байдаг бол өөрчилж болохгүй зүйл ч цөөнгүй. Тэдгээр сонгож болдоггүй зүйлсийн нэг бол паспорт болон паспортны өнгө юм. Паспортны үйлдвэрлэл , ашиглалтад улаан, хөх, ногоон, хар гэсэн дөрвөн өнгө ашигладаг. Тухайн улс орны түүх, засаглалын тогтолцоо, уламжлал, газарзүй бүр шашин паспортны өнгөнд нөлөөлдөг ба хүмүүс энэ талаар тэр бүр мэддэггүй.

Улаан пасспорт:

            Европын орны гишүүн орнууд, тус холбоонд нэгдэх хүсэлтэй орнууд /Турк/, түүхэндээ коммунист тогтолцоог баримталж явсан улс орнууд, /ОХУ, Монгол, Хятад, Серби, Латви, Румын, Польш, Гүрж г.м/, Андын үндэстнүүдийн холбооны орнууд /Болив, Колумб, Экуадор, Перу/ улаан өнгийн пасспортттой байдаг.

Хөх пасспорт:

            Пасспортны индексжүүлэлтийн төвийн дэд ерөнхийлөгч Хрант Богоссианы хэлснээр Карибын тэнгисийн орнуудад түгээмэл байдаг хөх өнгийн паспорт “Шинэ ертөнц”-ийг бэлгэддэг ажээ. Өмнөд Америкийн зарим улс ижил худалдааны нэгдэлд харьяалагддаг учраас тус өнгийг паспортондоо ашигладаг байна. Үүнд, Бразил, Аргентин, Парагвай орно. Харин 1976 оноос АНУ иргэддээ хөх өнгийн паспортыг олгож эхэлсэн.

Ногоон пасспорт:

            Ногоон өнгийг Исламын шашинтай орнууд түлхүү ашигладаг. Мөн байгаль дэлхийн өнгө гэсэн утгаар Африкийн орнууд ашиглах нь ч бий. Нигер, Зааны ясан эрэг, Сенегал зэрэг “Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага”-д  харьяалагдах орнууд ногоон өнгөөр жигдэрсэн байдаг.

Хар пасспорт:

            Хар өнгийн хавтастай паспорт хамгийн ховорхон тооцогдоно. Ботсвана, Замби, Бурунди, Габон, Ангол, Чад улс орнуудын иргэд хар өнгийн паспорттой. Мөн Шинэ Зеланд Улс паспортондоо үндэсний бэлэг тэмдэг болох хар өнгийг ашиглажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42003
0 эможи
keyboard_arrow_up