Яагаад самрыг хэрэглэхээсээ өмнө усанд сойх хэрэгтэй вэ?

2017 оны 3 сарын 25

Яагаад гэвэл аливаа самарт бусад ургамлын үртэй адил фитины хүчил агуулагддаг аж. Фитины хүчил нь хоол боловсруулах үйл ажиллагааг доголдуулах сөрөг нөлөөтэй.

Иймд самар дахь фитины хүчлээс салахын тулд самраа усанд сойж, дэвтээх хэрэгтэй. Ялангуяа бүлээн усанд сойход самрын хальс амархан салдаг байна. Усанд сойж, фитины хүчлийг бууруулсан самар бие организмд амархан шингэх болно.

Ямар төрлийн самрыг ямар хугацаанд усанд сойх мэдээллийг доор хүргэе.

Хушга – 8 цаг

Бүйлс (almond) – 12 цаг

Хуш модны самар – 8 цаг

Шид модны самар (hazelnut) – 8 цаг

Хулууны үр – 7 цаг

Кешью (cashew) самар – 6 цаг

Дээр зааснаас удаан хугацаагаар усанд сойж болох бөгөөд удаан хугацаагаар сойх тохиолдолд 8 цаг тутам усаа солих хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41941
0 эможи
keyboard_arrow_up