Хайрын захиа бичээд үзэх үү

2014 оны 6 сарын 09

Таалагддаг сайн хүнээ харахлаар л догдолж , харц тулгарах бүрийдээ сандарч байна уу? Энэ бол дурлалын эхний шинж тэмдэг юм. Бүрэг ичимхий зангаасаа болж сэтгэлээ илчилж чадахгүй байсаар хэн нэгэнд алдчих юм шиг санагдаж байгаа бол, өөрийнхөө дурлалын төлөө зориг гарган сэтгэлээ илчлэх хэрэгтэй. Гэвч хэрхэн яаж илчлэх вэ?

Сэтгэлээ илчлэх төрөл бүрийн олон арга байдаг боловч түүн дотроос түүнийхээ сэтгэлийг хөдөлгөж чадах зүйлийг л сонгох хэрэгтэй. Амука нь зөвлөхөд Хайрын захиа бичээд үзвэл ямар вэ? Магадгүй чамд энэ тийм сайхан санагдахгүй байж мэдэх юм. Орчин үед хүн бүр интернет ашиглан сэтгэлээ илэрхийлж болох байхад яагаад заавал захиа гэж үү?

Захианд маш олон сайн тал байдаг юм. Жишээлбэл захиаг үргэлж хадгалж, дурсаж болдог, уншхыг хүссэн үедээ гаргаж ирээд уншина гэх мэт. Хамгийн гол нь бичиж буй хайрын захиа чинь түүнийхээ сэтгэлийг хөдөлгөж чадсан өвөрмөц, маш онцгой байх хэрэгтэй гэдгийг санаарай. Энэ онцгой захиаг чи өөрөө л маш гоёмсгоор урлан хийх ёстой. Эс бөгөөс захиаг чинь аваад л зүгээр л хогийн саванд хийх вий.

Тиймээс хэн ч харсан нандигнан хадгалмаар тийм гоёмсог, сэтгэл хөдөлгөм сайхан үгтэй хайрын захиа бичиж сэтгэлээ илчилж болно. Магадгүй үүнээс ч гоёор , заавал захиа бичилгүйгээр сэтгэлээ илчилж болох ч туршаад үзэхэд илүүдэхгүй л болов уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
4191
4 эможи
keyboard_arrow_up