1. No Make Up буюу Будаггүй царай

Report.mn

Цэвэр байгалийн мэт харагдах арьс эрхэмлэдэг гоо сайханч нүүр будалтын мэргэжилтнүүд энэ удаад “No Make Up” трендийг зарлах боллоо. Яг л нүүрэндээ огт гараа хүргээгүй мэт байгалийн, жинхэнэ дүр төрхийг гаргахад гол анхаарлаа хандуулж байгаа аж.

2. Flame Orange буюу Улаан болон улбар шар өнгө

Report.mn

Энэ удаагийн нүүр будалтын онцлог бол хурц тод өнгийн уруул юм. Сherry буюу интоорын өнгө, coral буюу шүрэн жимсийг санагдуулам өнгө, ягаан, улаан зэрэг өнгөлөг харагдуулах өнгүүдээс гадна бусдын харцыг булаах өнгө бол улаан болон улбар шар өнгийн хольц юм.

3. Multi Braid буюу Сүлжсэн үс

Report.mn

Үсээ будуулах, тайруулах эсвэл хими хийлгэлгүйгээр үсээ сайхан харагдуулахыг хүсэж байна уу? зөв хариулт нь сүлжсэн үс юм. Энэ онд дэлгэрэх хамгийн энгийн бөгөөд гоёмсог үсний засалт нь сүлжсэн үс юм.

4. Gorgeous Glitter буюу Гялалзсан гоёмсог хумсны будалт

 

Report.mn

Энэ жилийн нүүр будалтын онцлох хэсгүүд бол нүд, уруул гэж хэлэхэд болно. Мөн гял цал харагдах хумсны будгийг ч мөн адил мартаж болохгүй юм.

5. Sun Flushed Cheek буюу Шар туяатай хацар

Report.mn

Нарны гэрэлд эрүүл, сайхан харагдуулахыг хүсвэл хайр татам ягаан өнгө бус coral буюу шүрэн жимсийг санагдуулам өнгийг сонгоорой.

6. Fresh Pop буюу Хурц тод нүд

Report.mn

Салхинд найгах цэцгийн дэлбээ мэт зөөлөн дулаан өнгөний туяаг нүдэндээ оруулж өгөөрэй. Энгийн бус өвөрмөц дүр төрхөөр тэсрэлт хийж цоо шинэ өнгийг тэр чигт нь харуулахыг зориорой.