ӨНӨӨДӨР ВАЛЕНТИН: Хайртдаа барих хамгийн сайхан бэлэг

2017 оны 2 сарын 14

Өнөөдөр та хайртдаа ямар бэлэг барихаа хараахан шийдээгүй л байна уу. Тэгвэл бид танд жаахан ч гэсэн тус болох үүднээс доорх санаануудыг хүргэж байна.

1.Романтик өглөөний цай

Санаачлагатай бай, орой болтол бvv хvлээ. Өглөөнөөс л гэнэтийн бэлгээ эхлэ. Энэ өдөр романтик хайраар дүүрэн байх болно. Өглөө хайртыгаа сайхан үнсэлтээр сэрээ. Бага зэрэгийн коктейл эсвэл ямар нэгэн шинэлэг, энгийн биш өглөөний зоог бэлтгэвэл зохимжтой. Тэгээд өөрийнхөө зохиосон зоогоо хайртынхаа нэрээр нэрлэ. Ажлаасаа болж өгвөл нэг өдрийн чөлөө ав. Тэгвэл та хайрттайгаа бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлнэ шүү дээ.

2.Цэцэг

ЗӨВЛӨГӨӨ: Хайртдаа барих хамгийн сайхан бэлэг

Цэцэг бол сонгодог жишээ. Тиймээс алгасаж vл болно. Ялангуяа энэ өдрөөр та хайртдаа бэлэглэвэл тун тохиромжтой. Мөн та бас л санаачлагатай байх хэрэгтэй. Цэцгийн дэлгүүрт очин амьд цэцгээ ваартай нь ав. Тэгвэл энэ нь зүгээр нэг тасархай цэцэгнээс илүүгээр амьдрах бөгөөд таны хайрыг удаан хугацаанд сануулах болно.

3.Дурсамж

ЗӨВЛӨГӨӨ: Хайртдаа барих хамгийн сайхан бэлэг

Өөрсдийнхөө харилцаж эхэлсэнээс хойших түүхэн ямар нэгэн зурагт ном эсвэл жижиг хайрцаг хий. Тэгээд тэрэн дотроо өөрийн чинь болон та хоёрын талаарх романтик дурсамжуудын зvйлсээ хий. Зураг, захидал, ил захидал, тоглоом, хамтдаа vзсэн киноны тасалбар байсан ч болно. Тэгээд хамтдаа суугаад үзэнгээ сайхан дурсамжуудаа санаарай.

4.Бэлгийн гэрчилгээ

ЗӨВЛӨГӨӨ: Хайртдаа барих хамгийн сайхан бэлэг

Чи хайртынхаа хувьд хамгийн сайхан бэлэг. Тиймээс чи өөрийгөө хайртдаа бэлэглэ. Гэхдээ үүнийг маш хөгжилтэйгээр хийгээрэй. Бэлгийн гэрчилгээ хийгээд түүн дээрээ гарынхаа үсгийг зур. Тэгээд өөртөө бэлгэнд байдаг бүч зүү.

5.Гоёл

ЗӨВЛӨГӨӨ: Хайртдаа барих хамгийн сайхан бэлэг

Үнэт зvйлс бол охидын хамгийн сайн найз шүү дээ. Хэрэв та түүндээ гэрлэх санал тавих гэж байга, эсвэл зvгээр л vнэтэй бэлэг өгөх гэж байгаа бол өнөөдөр л хамгийн тохиромжтой цаг нь.

6.Ил захидал

ЗӨВЛӨГӨӨ: Хайртдаа барих хамгийн сайхан бэлэг

Зүрх сэтгэлээсээ гарах хамгийн сайхан vгсийг захидалдаа бичээрэй. Эсвэл богинохон шүлэг зохиогоод бичиж болно. Зүгээр л өөрийнхөө хайрын мэдрэмжээ илэрхийл. Хvндэтгэлтэй ханд, романтик бай, хvсэл тэмүүлэлтэй бай. Өөрийнхөө хайрыг нуух гэж бүү оролд.

Эцэст нь хэлэхэд хэрвээ одоо болтол ганц бие хэвээрээ байгаа бол энэ өдрөөр гуних хэрэггvй гэж хэлмээр байна. Энэ өдрийг зөвхөн өөртөө л зориул. Сайхан хоол ид, гэртээ кино vз, эсвэл та сайхан массажинд орсон ч болно шvv дээ. Өөрөө өөртөө хайртайгаа харуул. Мөн та хайр хэрэгтэй байгаа хэн нэгэнд нь хайраа илэрхийлж бас болно шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40896
0 эможи
keyboard_arrow_up