Та зөв хэмжээтэй хөхний даруулга зүүдэг үү?
Даруулганы хэмжээ нь маш чухал. Шошгон дээр байх олон янзын тоо, үсгэнд будилж түүнээсээ болж буруу хэмжээтэй даруулга авах тохиолдол цөөнгүй байдаг. Нилээдгүй эмэгтэйчүүд өөрт нь таараагүй атал зөв хэмжээ гэж бодож явдаг хоёр хэмжээ байдаг. Хэрэгтнүүд нь 34В болон 36С гэсэн хэмжээнүүд юм.
Дундаж л хэмжээ мэт сонсогдож байгаа биз? Үүнд л асуудал байгаа юм. Олон эмэгтэйчүүд өөрийгөө дундаж хэмжээтэй гэж бодож үүнээсээ болж зөв таарсан даруулга хэрхэн сонгож авахыг суралгүй дэлгүүр хэсдэг. Би ч гэсэн хэдэн жил ингэж л явж байсан гэж Aerie брэндийн мэргэжилтэн Жэнни Алтман хэлжээ.
Хэрвээ чи дээрхи размеруудын нэгийг нь зүүж, өөрийн хөхний тухай мэддэг зүйлсдээ эргэлзэж эхэлвэл битий сандар. Тольны өмнө очоод цамцаа сөхөөд буруу даруулга зүүж байсан гэх шинж тэмдэг хай.
Даруулганы эмжээр дээш доошоо сул хөдөлж байвал
Хэрэв таны даруулга хамгийн дотор талын дэгээндээ байгаа хэрнээ сул хөдөлж байвал томдсон даруулга хэрэглэж байна гэсэн үг. Даруулганы эмжээр ( bra band ) нь хөхийг өргөж өгдөг бөгөөд даруулганы мөр үүнд тийм ч чухал үүрэгтэй биш.
Ялангуяа С болон түүнээс дээш размерын хөхтэй болон даруулганаас хамаарч хөхийг чинь хүссэн байранд байлгаж нурууны өвчнөөс сэргийлэх болно. Мөргүй даруулга зүүж байх үед томдсон эмжээртэй даруулгыг дээш өргөх мөр байхгүй учир зөв таарсан эмжээр бүхий даруулга нь тун чухал болдог.
Эмжээр томдсон байх бас нэг шинж бол даруулганы мөр доош унжиж эсвэл байнга чангалах хэрэг гарах явдал юм.
Тэгэхээр чи 36С размерын даруулга зүүдэг бөгөөд өдрийн төгсгөлд мөр чинь ядарсан байх ба 34 размерын эмжээртэй даруулга зүүж D размерын аягатайг сонгоод үзээрэй. Хөхний даруулга үйлдвэрлэгч нэгэн эрхэм хэлэхдээ маш олон эмэгтэйчүүд "D-ийн айдас" гэх зүйлтэй байдаг. Учир нь тэд D размер нь хэтэрхий том эсвэл илүүдэл жинтэй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж боддог ч тийм биш юм.
Даруулга нь таарсан эсэхэд эргэлзсэн хэвээр л байна уу? Даруулганыхаа арыг толинд хараад үзээрэй хэрвээ эмжээр нь нурууг нь даган тэгш байрлалтай байвал, шалтай паралел байна уу? Тийм бол таарсан байна гэсэн үг. Хэрэв дээш өргөгдсөн байвал чамд жижиг размер хэрэгтэй.
Давхар хөх гарч ирсэн бол
Даруулганыхаа урд хэсгийг хар. Хэрэв таны хөх хоёр хажуу эсвэл гол хэсгээрэй аяганаасаа дээш цухуйсан ( давхар хөх гэж хэлэгддэг ) байвал аяганд чинь хангалттай зай байхгүй байна.
Мөн хоёр аяганы голын хэсэг биенд чинь хүрэхгүй, наалдаж байрлаагүй байвал аяганы хэмжээгээ нэмэх болсон байна.
Бүх даруулга чинь нэг хэмжээтэй
Бүх даруулга адилхан хийгддэгүй. Тал халхлалттай даруулга 34В размер зүүдэг нь бүтэн халхлалттай даруулга 34В таарна гэсэн үг биш юм. Жинсэн өмдийг бодоод үз, найз залууд чинь 28 размер таарч байхад танд илүү том размер таарч болно. Өөр төрлийн болон брэндээс хамаарч өмсгөл өөр байх боломжтой. Тийм учир тал аягатай даруулга 34В байгаад бүтэн халхлалттай даруулга 34А размерыг хэрэглэх боломжтой.