Эрчүүдийг айлгадаг эмэгтэйчүүдийн 12 үйлдэл
Найз нөхөдгүй байх
Эрчүүд ихэвчлэн идэвхтэй амьдралтай бүсгүйчүүдэд татагддаг. Найз нөхөдтэй байна гэдэг чамтай хамт цаг хугацаагаа өнгөрүүлэх хүмүүс байна гэсэн үг. Найз залуугаас чинь өөр хүмүүс, өөр сонголт бий, тэр ганцаараа анхаарлын төвд байдаггүй гэдгийг мэдрүүлэх нь түүнийг илүү их оролдлого чармайлт гаргахад хүргэнэ. Эс бөгөөс ямар ч найз нөхөдгүй, ганцхан найз залуутайгаа цагийг өнгөрөөхөөс өөр хүсэлгүй бол чи сонирхлыг нь удаан татаж чадахгүй.
Хардах
Орой үдэш эрчүүдээрээ гарах үед нь хүртэл хамт явах гээд байдаг хэтэрсэн их хар бол залуугаа өөрөөсөө хөндийрүүлэхээс цаашггүй. Энэ нь нэг талаар чамайг өөртөө хэр итгэлгүй байгааг л харуулдаг.
Хэт их мессэж бичих
Түүнээс өөр бодох зүйлгүй мэт байнга мессэж бичиж, зурвасаар булах нь чи түүнд хэтэрхий автаж, түүнээс хараат болсны дохио. Эрчүүд мессэж бичих тал дээр бүсгүйчүүдээс өөр хандлагагтай байдаг. Тиймээс үнэхээр мессэж бичмээр байвал аль болох товч, хөгжилтэй, бага зэрэг сээтэгнэсэн хамгийн гол нь цөөн байх хэрэгтэй.
Сонирхол, хоббигүй байх
Амьдралын хүсэл тэмүүлэлтэй, тодорхой хобби сонирхолтой, бас ярих зүйлтэй байна гэдэг эрчүүдийн сонирхлыг татах нэг шалтгаан. Тиймээс бүх цагаа найз залуутайгаа өнгөрүүлэх гэхийн оронд өөрийгөө хөгжүүлж, гадаад ертөнцийг сонирхож, амьдралыг илүү сонирхолтой болго.
Хэлээ хазаж ярих
Магадгүй хүүхэд шиг эрхэлж ярих нь зарим залууст таалагддаг байж мэдэх ч ихэнх эрчүүд үүнд дургүй байдаг.
Эрх чөлөөг нь боогдуулах
Найз залуудаа дуртай зүйлээ хийх, урьдын хобби сонирхлоо дагах боломжийг нь олго. Хэрэв бүх зүйлийг нь хориглоод, ганц бие амьдралынх нь хамгийн сонирхолтой зүйл үгүй болж байгааг анзаарвал эрчүүд ихэвчлэн харилцаагаа төгсгөх талаар бодож эхэлдэг.
Бусад эмэгтэйчүүдийн талаар муулах
Бусад эмэгтэйчүүдийн талаар муулах нь өөртөө итгэлгүй байгааг л харуулдаг. Бусдыг муулснаар өөрийгөө илүү харагдуулна гэж үгүй. Мэдээж санаа бодлоо илэрхийлэх нь зөв ч зориуд муулах гэсний хэрэггүй.
Хэт их сэтгэл хөдлөл гаргах
Эмэгтэйчүүд хэдий сэтгэл хөдлөл ихтэй ч хэт их драм эрчүүдийг айлгадаг. Тиймээс аливаа зүйлд бодитойгоор хариу үйлдэл үзүүлж, сэтгэл хөдлөлдөө хэт автахгүй байх нь зөв.
Хэт их зүйл шаардах
Харилцаа тань юунд хүргэхийг хараахан мэдээгүй атлаа эсвэл юу юуны туханд хүрээгүй байхдаа найз залуугаасаа том, том амлалт нэхэх нь хэтэрхий дарамттай санагддаг. Хэрвээ тэр танд хайртай, таныг үнэлдэг бол хүчилсэн хүчлээгүй өөрөө амлалт өгөх болно.
Хамаг зүйлээ дэлгэх
Хосуудын харилцааны эхэн үе хамгийн хөгжилтэй, гэгээлэг сайхан үе байдаг. Тиймээс энэ үед асуудлыг аль болох хөнгөнөөр харж, өөрийнхөө асуудлыг, зарим нууцаа эсвэл хамаг амьдралаа юу юугүй тоочиж дэлгээд байхгүй нь тийм ч оновчтой биш.
Захиргаадах
Найз залуугийнхаа хамаг зүйлд оролцож, захиргаадах гээд байх нь та хоёрын харилцаа дотносоход туслахгүй л болов уу. Хэрвээ эхний өдрөөс л түүний үг үйлдлийг засч залруулмаар санагдаад байвал тэр танд тохирсон хүн биш ч юм бил үү.
Бүх зүйлд даалгах
Хэдийгээр та хоёр хос ч гэлээ бүх зүйлд эрчүүдийн гарыг харах хэрэггүй. Залуу чинь төлөх байсан ч гэсэн түрүүлээд ядаж асууж байх хэрэгтэй.
Эх сурвалж: Marie Claire