Энэ гурван зүйл гэрт муу энерги дууддаг
Гэр орноо тохижуулж, засвар хийж, хичнээн цэвэрлэж арчлаад нэг л тухгүй санагдаад байна уу? Магадгүй танай гэрт муу энерги дагуулдаг энэ 3 зүйл байгаа юм биш биз? Тэгвэл даруйхан гаргаж хаяхыг зөвлөе!
Хиймэл цэцэг
Хиймэл цэцгийг үхсэн цэцэгт тооцдог. Амьд цэцгийг амьд хүнд, үхсэн цэцгийг үхсэн хүнд зориулдаг гэх яриа ч бий. Хичнээн уран нарийн хийцтэй, чамин харагдах нь хамаагүй хиймэл цэцэг л бол муу энерги хуримтлуулдаг гэнэ. Үүний оронд энгийн ч бай амьд цэцэг нь эерэг, дулаан энерги дууддаг юм байна.
Хагархай сав, суулга
Хагархай, сэтэрхий аяга, таваг, сав суулга гэртээ байлгадаггүй. Хэрэглэж болж байхад гээд эмтэрхий амсартай аяга, таваг гэртээ байлгадаг хүмүүст одоохон гаргаж хаяхыг зөвлөж байна.
Хуучирч муудсан гутал, хувцас
Огт өмсөж хэрэглэдэггүй боловч элэгдэж, хуучирч муудсан хувцсаа хадгалах дуртай хүмүүс олон байдаг. Хаяхад хайран санагдаад нэг өдөр өмсөх хэрэгцээ гарна гэж боддог. Энэ хувцсыг хэзээ ч өмсөхгүй гэдгээ мэдэх тун амархан арга байдаг. Сүүлийн 1 сард та энэ хувцсыг өмссөн үү? Эсвэл өмсөх тухай бодсон уу? Үгүй бол шууд хая. Элэгдэж муудсан хувцас танд сайн зүйл авчрахгүй.