Нимбэг хамгийн ашигтай жимс

2017 оны 2 сарын 02
Төрөл бүрийн олон ашиг тустай жимснүүдийн нэг бол нимбэг. Нимбэг хоолонд гайхалтай сайхан амтыг мэдрүүлдэг. Мөн нимбэгтэй усыг ууснаар эрүүл мэндэд олон эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэж байгаа байх. Тэгвэл үүгээр ч зогсохгүй гоо сайхан, ахуйн хэрэглээнд ч хамгийн хэрэгтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ингээд хүнсэндээ хэрэглээд илүү гарсан нимбэгээ гоо сайхан, ахуйдаа хэрхэн ашиглаж болохыг хүргэж байна. 
 
- Нимбэг чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс уруул нь хагарч хуурайшдаг бүсгүйчүүдээ унтхынхаа өмнө хэдхэн дусал нимбэгийг уруулдаа түрхвэл маш сайн чийгшил авах болно. 
 
 
- Нимбэг цайруулах үйлчилгээтэй. Тиймээс суганы харласан хэсгийг арилгаад зогсохгүй эвгүй үнэрийг дарах увидастай. Нимбэгний шүүс дээр бага зэрэг овьёос, зөгийн бал нэмээд сайтар хутгаад сугандаа түрхвэл таагүй зүйлээс ангижрах боломжтой. 
 
 
- Хэрвээ хар батга таны сэтгэлийг зовоож байгаа бол батгатай хэсэг дээр  нимбэгний шүүс түрхээд 15 минутын дараа угааж цэвэрлээрэй. 
 
- Тослог арьстай бол нимбэгний шүүсийг хөвөнд шингээгээд жигд түрхэж өгөөрэй. Хамгийн гол нь унтхынхаа өмнө цэвэрлэх хэрэгтэй. 
 
 
- Хумс тань амархан хугарч гэмтдэг бол оливын тосон дээр нимбэгний шүүсээ хийгээд сайтар хутгаад 15-20 минут хумсандаа тавьж өгнө. Хумсыг тань бэхжүүлж, эрүүл болгох болно. 
 
- Тод сэвхээ бүдгэрүүлэхийг хүсвэл тухайн хэсэгтээ нимбэгний шүүс хөвөнд шингээж түрхээд 15 минутын дараа цэвэрлээрэй. 
 
-  Толбо болсон хувцас, хэрэглэлийг нимбэгийн шүүсээр арчиж, шаардлагатай бол хэсэг хугацаанд дэвтээх нь үр дүнтэй байдаг.
 
- Нимбэгний шүүс болон давс нь гал тогооны сав суулгыг цэвэрлэх хамгийн сайн цэвэрлэгч болдог.Хөвөнд шингээгээд арилгахыг хүсэж байгаа газраа үрэх хэрэгтэй.
 
 
 
- Задгай энгэртэй даашинзанд дуртай бол нимбэгний исэллэг хүчил нь шар үсний сүвүүдийг багасгаж, жижиг үрчлээсийг арилгах бөгөөд арьсыг илүү толигор, үзэмжтэй болгоно
 
- Удаан явснаас хөл их ядарсан үед нимбэгний хэрчсэн хэрчмүүдээр хөлөө үрж арчвал түргэн хугацаанд сэргэж ядаргаа гардаг.
 
I love lemon гэж хэлмээр байна уу. Бүсгүйчүүддээ амжилт хүсье
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40553
0 эможи
keyboard_arrow_up