Үс хурдан ургуулах 3 төрлийн маск
2017 оны 1 сарын 31
Эмэгтэй хүний чимэг бол яах аргагүй үс. Сайхан үстэй эмэгтэй хүн цаанаа л эмэгтэйлэг, уян харагдаг. Тиймээс үсээ урт, намирсан болгох хүсэлтэй бүсгүйчүүдэдээ зориулан үс хурдан ургуулах 3 төрлийн маскны жорыг хүргэж байна. Эдгээр маскуудыг гэртээ бэлтгэн 7 хоногт 1 удаагийн давтамжтайгаар тавиарай. Үр дүнг танд мэдрэгдэх болно.
1. Кастор болон кокосын тос
Кокосын тос нь үсний эмчилгээнд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүний нэг. Энэхүү тос нь ургалтыг хурдасгаад зогсохгүй үс салаалахаас сэргийлж, хуйхыг чийгшүүлэх давхар ач тустай. Маскаа бэлдэхэд: 5 халбага кокосын тос /байхгүй бол оливын тос орлуулж болно/ 5 халбага кастор хэрэгтэй. Хооронд нь сайтар холиод 5 минутын турш үсэндээ иллэг хийн жигд түрхэх хэрэгтэй. Дараа нь үсэндээ гялгар малгай өмсөөд урт хугацаанд амраах хэрэгтэй. Хамгийн багадаа 2 цаг амраана. Хэрвээ та унтах гэж байгаа бол шөнийн турш байлгасан ч болно. Дараа нь энгийн угаадаг шигээ угааж цэвэрлэнэ. 7 хонтогт хамгийн багадаа 1 удаа энэхүү маскийг тавиарай.
2. Burdock тос болон гич
Энэхүү маск нь 1 шөнийн дотор л танд тодорхой үр дүнг үзүүлэх болно. 5 халбага Burdock тос, 2 ширхэг өндөгний шар , 1 халбага гич хийгээд сайтар холино. Маскаа тавихынхаа өмнө халуун ус бэлдэж тавиад дотор нь алчуур хийгээд орхиорой. Дараа нь үсэндээ маскаа жигд түрхээд, бүлээн алчуураар бооно. Таны үсийг урт ургуулахаас гадна эрүүлжүүлж, гялалзсан болгох болно. 30 минутын дараа угааж цэвэрлэнэ. Энэ маскыг 7 хоногт 1 удаа тавиарай.
Burdock тос
Burdock тос
3. Бүйлсний тос /almond oil/, витамин Е, burdock тос
Эдгээр 3 зүйл нийлээд үс эмчилгээний хамгийн хүчирхэг бүтээгдэхүүний нэг болдог. Үсийг урт ургуулахаас гадна өтгөн, эрүүл болгох шид бий. Бүйлсний тос 5 халбага, burdock тос 5 халбага, 2 халбага витамин Е хэрэгтэй. 2 төрлийн тосоо сайтар хольсны дараа 2 халбага витамин Е нэмж хутгана. Үсэндээ жигд түрхэж массаж хийгээд 2 цаг амраана. Дараа нь угааж цэвэрлэнэ. Энэ маскийг долоо хоногт 3 удаа хийгээрэй.
бүйлсний тос
витамин Е
бүйлсний тос
витамин Е
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40490
0 эможи