Үс уналтын эсрэг жор
Үс халцрах, үс унах зэрэг нь эрэгтэй, эмэгтэй аль ч насны хүмүүст тохиолдож байгаа нийтлэг асуудал болоод байгаа билээ. Олон янзын хүчин зүйлээс болж үс унадаг. Биеийн болон сэтгэл санааны хямрал, хоол хүнсний дутагдал, дааврын тэнцвэргүй байдал, харшил, ариун цэврийг муу сахих, үс арчилгааны бүтээгдэхүүнийг буруу хэрэглэх зэргээс болж үс унадаг. Гэрийн нөхцөлд үс уналттай тэмцэх үр дүнтэй аргуудыг танд танилцуулж байна. Танд санал болгож байгаа эдгээр аргууд нь үс тань унаж халцарсан тэр хэсгүүдэд шинэ үс ургах явцыг идэвхижүүлдэг. Ингээд үсийг эрүүлжүүлж, бэхжүүлэх хямд төсөр бөгөөд энгийн аргуудын жорыг танд сонордуулъя!
1. Витаминтай үсний маск
Орц:
1 ампул витамин В6
1 ампул витамин В12
1 гр С витамин
2 хоолны халбага касторовое масло (castor oil)
2 хоолны халбага зөгийн бал
2 хоолны халбага дурын ангижруулагч
Дээрх орцуудыг бүгдийг нь холиод үсээ угаахаас 1 цагийн өмнө эхлээд үсний угандаа дараа нь үсэндээ нийтэд нь түрхэнэ. Душны малгай өмсөөд, алчуураар толгойгоо орооно. Маскийг үсэндээ 1 цаг байлгасны дараа угаана. Маскны найрлаганд үсний ангижруулагч агуулагдаж байгаа болохоор маскийг үснээс арилгахад төвөггүй байх болно.
2. Үсийг мэдэгдэхүйц өтгөн болгож, үс бэхжүүлэх маск
Орц:
1 өндөг
1 гадил
1 хоолны халбага зөгийн бал
хагас стакан (125 мл)
шар айраг
Бэлтгэх: Саван дотор гадилыг нухаад 1 өндгөө нэмнэ. Нэгэн жигд болтол нь сайн холино. Зөгийн бал, шар айргаа нэмээд дахин сайн хутгана. Бэлтгэсэн холимгоо толгойндоо түрхэж 5 минутын турш массажлана. Дараа нь душны малгай өмсөөд 1 цаг байлгана.
3.Дараа нь үсээ ердийн үед угаадаг шигээ угаана
Уг маскийг долоо хоногт нэг удаа хэрэглэнэ. Гадиланд кали, А, С, Е амин дэмүүд агуулагддаг ба эдгээр нь үсийг эрүүлжүүлж, бэхжүүлдэг. Өндөг уургийн агууламжаар баялаг байдаг ба үсний найрлаганд ч бас уураг агуулагддаг. Уураг эрүүл үс ургахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна өндөг таны үсийг гялалзсан болгоно. Шар айраг В-гийн төрлийн амин дэмээр баялаг ба В амин дэм нь үсний гадаргуу хэсгийг нягтаршуулдаг. Зөгийн бал үсийг чийгшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн үсийг зөөлрүүлж, үсийг гялгар болгодог. Мөн зөгийн бал нь толгойны арьсанд (хуйханд) сайн нөлөөтэй амин дэмүүдийн эх үүсвэр юм. Зөгийн балыг байнга маскандаа нэмж байвал яваандаа үсийг бага зэрэг цайруулах үйлчилгээ үзүүлнэ.