Жимсээр бэлтгэж болох нүүрний маск
2017 оны 1 сарын 28
Жимсний маск нь арьсанд хамгийн сайн тэжээл өгдөг бөгөөд элдэв хорт нөлөөгүй. Тиймээс химийн орц найрлагатай маск авч хэрэглэснээс гэртээ бэлтгэсэн нь танд тустай. Эдгээр маскуудыг хэрэглэхийн өмнө нүүрээ сайтар цэвэрлэсэний дараа тавих бөгөөд 7 хоногт 3-4 удаа тавихад хангалттай. Арьсыг тань нөхөн төлжүүлж, байгалийн өнгийг нь сэргээж өгөх үйлчилгээг үзүүлэх доорх маскуудыг туршаад үзээрэй. Үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
1. Банана
Бананаа хэрчээд нүүр болон хүзүүн дээр жид тавьж болно. Эсвэл бананаа нухаад лемон болон зөгийн балтай холиод жигд тзрхэж хэрэглэж болно. 10-15 минутын дараа угааж цэвэрлэнэ.
2. Улаан лоолийг шахаад нүүрэндээ массаж хийх маягаар зөөлөн түрхэж өгнө. Арьсны өнгийг сэргээж, цайруулах үйлчилгээ үзүүлнэ. 5-10 минутын дараа угааж цэвэрлэнэ.
3. Ясгүй усан үзмийг миксэрдээд нүүрэндээ жигд түрхэж өгнө. Сайтар хатсаны дараа угааж цэвэрлэнэ. Нүүр улайлтыг багасгаж, батганы эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
4. Papaya жимс
Арьсыг нөхөн сэргээж, байгалийн өнгийг мэдрүүлэх болно. Жимсээ яснаас нь салгаж нухаад нүүрэндээ массаж хийх маягаар жигд түрхэнэ. 15-20 минутын дараа угааж цэвэрлэнэ.
5. Арьсыг хамгийн сайн чийгшүүлдэг бүтээгдэхүүн бо өргөст хэмх. Өргөст хэмхийг миксэрдээд нүүрэндээ жигд түрхэнэ. Нимгэхэн 2 хэрчмийг зүсээд нүдэн дээрээ тавиад хэвтээрэй. 15.-20 минутын дараа цэвэрлэнэ.
6. Ясгүй гүзээлзгэнийг нухаад дээр нь бага зэрэг ус нэмнэ. Сайтар хутгасаны дараа нүүрэндээ жигд түрхэнэ. 15 минутын дараа цэвэрлээрэй.
7. Кивигээ яснаас нь салгаад нухна. Дээр нь 1 халбага иогурт хийгээд сайтар хутгаад нүүрэндээ массаж хийх маягаар жигд түрхэнэ. 20 минутын дараа угааж цэвэрлэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
40440
2 эможи