Үс уналттай холбоотой цогц зөвлөгөө

2017 оны 1 сарын 27

Үс тань их хэмжээгээр унаад байгаа бол та энэхүү цогц зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Үс уналт бол эмэгтэйчүүд төдийгүй эрэгтэйчүүдийн ч сэтгэлийг зовоосон асуудлын нэг яахын аргагүй мөн билээ.  Ердийн нөхцөлд нийт үсний 10 орчим хувь нь амралтын байдалтай буюу ургалгүй тайван байдаг. Харин хоёроос гурван сарын дараа уг амралтын байдалтай байгаа үс унах ба түүний оронд өөр шинэ үс ургаж эхлэдэг.
Өдөр бүр тодорхой хэмжээний үс унах нь үсний хэвийн унах болоод ургах үйл явцын нэг хэсэг боловч ХЭРВЭЭ их хэмжээгээр унаад байвал та аль хэдийн анхаарах шаардлагатай болсныг сануулж буй хэрэг юм.



Үс их хэмжээгээр унах шалтгаануудаас дурьдвал:
-    Ген удамшлаас шалтгаалах
-    Дааврын тогтолцоо алдагдах
-    Гормоны тэнцвэр алдагдсанаас
-    Үсээ буруу арчилснаас
-    Биеийн дархлаа муудсанаас
-    Чихрийн шижин, төмөр дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас
-    Буруу хооллолт
-    Стресс
-    Экологийн хүчин зүйл зэргээс шалтгаалан үс унах нь бий.

ҮСЭЭ ЗӨВ АРЧЛАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

-    •   Үсийг норгосны дараа шампуныг түрхэх ба хурууны өндгөөрөө хуйхандаа түрхээд 2 минут болоод угааж, цэвэр усаар зайлна
-    •   Хэрэв та ангижруулагч хэрэглэвэл ихээхэн өөрчлөлт гардаг ба дараа нь цэвэр усаар зайлна. Үүний дараа хуурай алчуураар усыг шингээн зөөлөн арчина.
-    •   Самаар самнаж, гараараа хуйхаа тайвшруулж массаж хийнэ.
-    •   Үсийг чанга сүлжих, мушгих нь үсийг татаж гэмтлийг бий болгодог тул үс унадаг.
-     •   Үс будах, хими хийлгэх нь үсийг мөн хэврэг болгодогийг та бүхэн мэднэ. Гэхдээ хангалттай сайн арчилгаа хийж чадвал та үсээ яаж ч өөрчилж болох юм.


Хуйхандаа иллэг хийх
Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бүр унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Хуйхны цусан хангамжийг сайжруулах
Цагаан Люпин цэцэг Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд үс арчилгааны бүтээгдэхүүндээ эдгээрийн найрлага орсон бүтэээгдэхүүн хэрэглэснээр үс уналт мэдэгдэхүйц багасан, ургалтыг эрчимжүүлэхэд ихээхэн ач тустай.

Тэгвэл яг ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ? Та бүхэнд өөрийн хэрэглэдэг Үсний уналтын эсрэг шампунь болон Эрчимжүүлсэн үйлчилгээтэй ийлдэс зэргийг танилцуулъя

1.Үсний уналтын эсрэг шампунь
Бүтээгдэхүүний гол найрлага болох Европын Өмнөд хэсгээр ургадаг Цагаан Люпин цэцэг нь хуйхны цусан хангамжийг нэмэгдүүлснээр нөхөн төлжүүлж, үсний уналтыг мэдэгдэхүйц багасган ургалтыг эрчимжүүлдэг.
Хэмжээ: 200 мл


Тус бүтээгдэхүүнийг Монгол дахь албан ёсны сайтаас нь захиалж, хүргэлттэйгээр авах боломжтой байдаг.
Бүтээгдэхүүний холбоос:http://www.yvesrocher.mn/product/18327.shtml?sel=&subsel=&subsubsel=

2.Эрчимжүүлсэн үйлчилгээтэй ийлдэс
Энэхүү ийлдэс нь хуйхны цусан хангамжийг сайжруулан, үс хуйхыг шаардлагатай тэжээлээр хангаж, үсний тос ялгаруулалтын үйл ажиллагааг зохицуулж ферментийн идэвхижлийг бууруулснаар үс уналтыг зогсооно.
Хэрэглэх заавар: Үсээ угаасны дараа хуйхандаа тэмдэглэсэн хэмжээс хүртэл шүршиж хэрэглэнэ. Ийлдсийг түрхэсний дараа усаар зайлах шаардлагагүй.
Хэмжээ: 15мл х 4 ширхэг

Бүтээгдэхүүний холбоос::http://www.yvesrocher.mn/product/18328.shtml?sel=&subsel=&subsubsel=


Ингээд зөвлөгөөг цогцоор нь хэрэгжүүлж мөн амин дэмээр баялаг хоол хүнс тогтмол хэрэглэснээр та үс уналтанд санаагаа чилээх шаардлагагүй болно.Хадгалаад аваарай бүсгүйчүүдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40399
0 эможи
keyboard_arrow_up