Өглөөний цай

2017 оны 1 сарын 25

ӨДӨР ӨГЛӨӨНИЙ ЦАЙНААС ЭХЭЛНЭ.
Зөв зохистой хооллолт бол эрүүл амьдралын салшгүй нэг хэсэг юм. Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд Таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар Таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.

 

ЭРҮҮЛ, ЗӨВ ХООЛЛОХ ҮНДСЭН ЗӨВЛӨМЖ
1.    Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
2.    Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
3.    Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
4.    Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
5.    Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
6.    Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
7.    Давсыг бага хэрэглэх
8.    Аль болох цэвэршүүлсэн бүтээгдэхүүний хэрэглээг багасгаж байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн хэрэглэх 
9.    Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
10.    Ус ихээр хэрэглэх
11.    Өглөөний цайгаа заавал уух

 

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Өдрийн амжилт, үр бүтээл өглөөг хэрхэн угтсанаас шалтгаалдаг. Тухайн өдрийн эрч хүч, тархины ажиллагаа өглөө юу идэж, ууснаас ихээхэн хамааралтай
Шинжлэх ухааны нотолгоогоор өвчин туслаа гэдэг нь био хэмнэл алдагдсан гэсэн үг. Хэмнэл алдагдах нь амьдралын дэглэм, зөв хооллолттой холбоотой гэнэ. Хүн 100 тэрбум орчим эсээс бүтдэг гэж эрдэмтэд тооцоолжээ. Шөнө унтаж байх явцад эсийн нөхөн сэргээлт явагддаг байна. Эс хуваагдаж, муу эсээ устгаж, шинээр сайн эсийг төрүүлж байдаг. Шөнөжингөө ажилласан эсүүд урьд өдөр нь хүний идсэн хоолноос өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч хэрэглэчихсэн байдаг. Эс амьд, мөн ухаантай. Өөрт хэрэгтэй гэсэн тэжээлээ л хэрэгцээтэй тоо хэмжээгээр авч хэрэглэдэг. Хэзээ ч маргааш хэрэглэнэ гэж нөөцөлдөггүй. Иймээс өглөө босонгуут л “тэд” биднээс ажлынхаа хөлс болгож 114 төрлийн шинэ тэжээл, хоол нэхэж байдаг. “Тэд” биднийг амьсгал хураатал ажиллах бөгөөд өглөө бүр биднээс хоол тэжээлээ нэхсээр л байх болно. Хэрвээ тэр нэхэж байгаа үед нь л хэрэгтэй бодисыг нь өгч чадахгүй бол эс өвчилдөг, эсийн буруу өсөлт буюу мутаци явагддаг. Мутаци явагдсанаар хавдрын болон үрэвслийн эсүүд олноор үржиж бий болдог. Ингээд хүн өвддөг. Өглөө эсдээ хэрэгцээтэй хоол тэжээлийг нь өгч чадвал бие организм сэргэлэн цовоо, эрч хүчтэй болж эхэлдэг. Хэрвээ өгөхгүй бол ямар ч эрч хүч байхгүй, хүний бие унтаа байдалтай байдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40306
0 эможи
keyboard_arrow_up