Нүүрний бүдэн,толбыг арилгах 4 ЖОР
Нүүрэн дээрх бор толбо эмэгтэй эрэгтэй хүмүүсийн дунд нэлээн тархсан асуудлын нэг. Меланоцит эсүүд нэмэгдсэн нь арьсны меланин нэмэгдэж нүүрний арьс бор толботой болдог байна.
Меланин гэдэг нь хүний нүд, үс арьсны өнгийг бий болгодог эсүүд юм. Нүүрний арьс толботой болох хэд хэдэн шалтгаан байдаг нь бухимдал, хөгшрөлт, жирэмслэлт, нарны нөлөө, нойр дутагдал, өнчин тархины хавдар, мөн эстроген, фенитоин, тетрациклин зэрэг эм хэрэглэснээс үүсдэг.
Үүнийг эмчлэх үр дүнтэй аргууд:
1. Сахарын шоо
Сахарын шоо нь гликолийн хүчлээр баялаг тул арьс гуужуулагч болгон ашиглаж болно. Харласан хэсгээ арилгахын тулд тэр хэсгээ сахарын шоогоор үрж угаана.
2. Зуун наст
Зуун наст өөрийн анагаах чадвараараа алдартай. Энэ нь арьсанд маш сайн бөгөөд тууралт, арьсны түлэгдэлт, батга зэргийг эмчилдэг байна.
Нүүрэн дэх бараан толбыг арилгахын тулд танд зуун настын шинэхэн шүүс хэрэг болно. Нүүрэн дээрээ түрхээд 30 минутын дараа сайтар угаана. Илүү үр дүнгийн мэдрэхийг хүсвэл орой бүр хэрэглээрэй.
3. Овьёос
Овьёос бол яах аргагүй байгалийн гаралтай гуужуулагч. Тогтмол хэрэглэснээр нүүрний бараан толбыг арилгадаг гэнэ.
Хэрхэн хэрэглэх вэ? Үүний тулд ½ аяга овьёос, 2-3 амны халбага нимбэгийн шүүстэй холино. Тэгээд нүүрэндээ түрхээд хатахыг нь хүлээнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай.
4. Нимбэгийн шүүс
Нимбэг С витаминаар баялагтайн хувьд арьсны өнгийг цайруулахад сайн нөлөөтэй байдаг. Нимбэгийн шүүс шахаж нүүр цэвэрлэгч хөвөнд шингээн нүүрний арьсандаа түрхэнэ. Шүүсийг хатсаны дараа угаагаарай.
Анхааруулга: эмзэг арьстай хүмүүсийн хувьд нимбэгийн шүүсээ бага зэрэг устай хольж хэрэглээрэй!