Усаар ходоод гэдсээ цэвэрлэх энгийн арга

2017 оны 1 сарын 24

Орчин үеийн хүмүүс өдөр тутмын ачаалал өндөртэй амьдралаасаа болоод эрүүл мэнддээ тэр бүр санаа тавьж чадахаа байсан нь харамсалтай. Ялангуяа яаруу сандруу, хурдан түргэн иддэгээс болоод хоол боловсруулах эрхтэний өвчлөл сүүлийн үед газар аваад байгаа.

 

Мөн өдөржин компьютерийн ард ажиллах, хувийн машинаар зорчих, цахилгаан шатаар явах гэх мэт өдөр тутмын амьдралаас үүдэлтэй хөдөлгөөн дутагдлаас болж хоолны шингэц муудаж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасдаг.

Энэ нь хоол боловсруулах эрхтэнд бохирдол үүсэх гол шалтгаануудын нэг. Өөрөөр хэлбэл та зэвэнд идэгдсэн ус дамжуулах хоолой харж байсан уу. Бидний гэдэсний хана яг л тийм болсон байдаг. Тиймээс заримдаа ходоод гэдсэндээ “их цэвэрлэгээ” хийх шаардлагатай болдог. Гэдэс цэвэрлэх болсон дохиог бие организм тань өөрөө хэлээд өгнө. Тодруулбал өтгөн хатаж байвал ходоод гэдэс бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй болжээ гэж ойлго.

Өтгөн хаталтын эсрэг хамгийн энгийн хэрнээ хялбар арга бол өглөө бүр өлөн элгэн дээрээ нэрмэл бүлээн ус уух явдал юм. Өдөр бүр тогтмол ууж хэвшвэл та өтгөн хатах зовлонг дахин амсахгүй. Түүнчлэн гэдэс цэвэрлэх өөр нэг хялбар арга зам бол байцаа чанасан бага зэрэг давстай бүлээн ус юм.
Гэдэс ходоодноос хорт бодис, бохирдлыг гадагшлуулах өөр нэг үр дүнтэй бэлдмэл бол төмс чанасан ус гэнэ шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40290
0 эможи
keyboard_arrow_up