2017 онд тренд болж буй 10 үсний засалт
1. Шулуун үсний засалт
Үсээ угныхаа дундуур нь тэгш хувааж гөлийтөл нь индүүдсэн үс энэ оны тренд болох ажээ. Энэ үс засалт нь элдэв янзын маяггүйгээс гадна үсийг төрөлхийн мэт эрүүл харагдуулах аж.
2. Үсээ дээш өргөж боох
Үсээ самнаад аль болох дээш өргөж боогоорой. Энэ нь маш цэмцгэр бөгөөд ихэмсэг харагдуулдаг үс засалт юм.
3. Долгионтой үс
Үсээ тултал нь ороож, дээшээ угийг нь босгох гэж зүдэрдэг байсан цаг өнгөрчээ. Байгалийн мэт долгионтой үсийг элдэв загваргүйгээр хэвээр нь хадгалах нь энэ жилийн тренд болох ажээ.
4. Арзгар үс
2016 оны хамгийн трендлэг үсний засалтын нэг бол яах аргагүй байгалаар нь арзайлгасан үсний засалт байсан билээ. Харин 2017 онд ч мөн энэ трендийг дагахаар болж байна. Дөнгөж хүзүү давсан урттай, хайш яйш самнасан мэт уг үсний засалтыг олон одод өөрийн имиджээ болгоод байгаа юм.
5. Урт үс
Урт шулуун үсний үлгэр жишээ болсон олон одод байдаг. Рианна, Кардашиан нарын өтгөн шулуун үс энэ оны тренд болох гэнэ.
6. Үсээ нэг тийш нь шидэх
Хамгийн амар засалт гэж хэлж болно. Ердөө л нэг талын үсээ нөгөө талруугаа шидэхэд л таныг хараа булаам үзэсгэлэнтэй болгох болно.
7. Гялалзсан бөгөөд тослог
Шэе Митчелл үүнийг хийж чаджээ. Түүнийг дуурайн Жижи Хадид болон Ким Кардашиан нар ч мөн үсээ тослог гялалзсан байдлаар янзалдаг болсон.
8. Алтан буржгар
Олон төрлийн шаргал өнгө байдгаас алтан шаргал өнгө нь хамгийн сонгодог нь юм. Тиймээс ч энэ өнгийн үс 2017 оны трендээр шалгарчээ.
9. Байгалийн өнгө: Шаргал өнгө
10. Халимаг үс засалт
Халимаг буюу тайрмал, богино үс засалт сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд "мода" болж байгаа.