Өндөр амжилтад хүрсэн хүмүүс хагас, бүтэн сайнд юу юу хийдэг вэ?

2017 оны 1 сарын 14

Ажил мэргэжилдээ амжилт гаргахад ажлын цагаас гадна хагас, бүтэн сайныг хэрхэн өнгөрүүлэх нь чухал билээ. Энэ удаа бид өндөр амжилтад хүрсэн зарим хүмүүс долоо хоногийн сүүлийг хэрхэн өнгөрүүлдгийг, ямар ямар дадал зуршилтайг танилцуулж байна. Тэднээс суралцаж, зөв зүйтэй дадал хэвшлийг бий болгоорой.

1. Роберт Игер: Эрт бос

Диснейн гүйцэтгэх захирал бол мэдээж өглөө бүр 4:30-д сэрдэг цорын ганц гүйцэтгэх захирал биш. Амжилттай яваа хүмүүс бүтэн сайны 14 цаг хүртэл унтдаггүй. 11 цаг хүртэл ч биш. Судалгаанаас харахад сэрсний дараах 2.5- 4 цагт хүний тархи хамгийн сайн ажилладаг гэнэ. Хагас, бүтэн сайнд эрт босох нь таны бусдын урд гишгэх боломж юм.

2. Тимоти Феррис: Олон зүйлийг зэрэг бүү хий

Олон зүйлийг зэрэг хийх нь дэндүү хуучинсаг зүйл. Гүйлтийн машин дээр гарангаа ээж рүүгээ залгаж, интернэтээс мэдээлэл шалгах нь амралтын өдрийг бүтээмжтэй болгож байгаа мэт санагдаж магадгүй. Гэвч амжилттай яваа хүмүүс ингэх нь бүтээмжийг бууруулдгийг мэднэ. Үүний оронд хийх зүйлсээ нэг нэгээр нь хий. Өдөрт ихдээ л 2 зорилго тавих нь үр бүтээмжтэй байдлыг нэмнэ хэмээн Феррис зөвлөдөг.

3. Анна Винтур: Хөдөлгөөнтэй бай

Vogue сэтгүүлийн ерөнхий эрхлэгч өдөр бүр нэг цаг теннис тоглодог. Мэдээж тэр дасгал сургуулилт байнга хийдэг ганц алдартан биш. Ричард Брэнсон kite surfing гэх спортоор хичээллэдэг бол Энэтхэгийн 4 дэх баян эрхэм марафон гүйгч билээ. Тэд оюун ухаанаа хурц байлгахын тулд бие махбодио хөдөлгөөнтэй байлгах ёстойг мэддэг.

4. Стив Жобс: Хийх зүйлсээ чухлаар нь эрэмбэл

"Аливаа зүйл чухал байхын тулд дэлхийг өөрчлөх хэмжээний байх ёстой гэсэн үг биш" хэмээн тэр хэлсэн. Тэгэхээр та амралтын өдрүүдээр анзааралгүй өнгөрөөчихдөг жижиг зүйлс дээрээ анхаарлаа хандуулж, ажил амралтаа зохицуулах нь зүйтэй. Найз нөхөд, хүүхдүүд, найз бүсгүй/залуутайгаа цагийг хамт өнгөрүүлэх нь хэдийгээр таны борлуулалтыг ихэсгэх юм уу олны анхааралд аваачихгүй ч ямар чухал гэдгийг нь та мэднэ. Обама ерөнхийлөгч хүртэл оройн хоолоо заавал гэр бүлийнхэнтэйгээ иддэгийг санаарай.

5. Уоррен Баффет: Хоббиндоо цаг гарга

Тэр магадгүй 20-р зууны хамгийн шилдэг хөрөнгө оруулагч байх. Гэхдээ чөлөөт цагаараа укулеле хөгжим тоглох дуртай. Амжилттай яваа хүмүүс ер нь ихэнхдээ сонирхолтой хүмүүс байдаг. Хагас сайн өдөр гольф тоглох нь хүмүүстэй танилцаж, бизнесийн боломж шүүрэх сайхан арга байж болно. Тэгвэл Мерил Стрип юм оёх, Жорж Буш тосон будгаар зурах дуртай шиг "ганцаарчилсан" хоббинууд нь бүтээлч байдлыг өрдөж, стрессийг бууруулдгаараа амжилтад эерэг нөлөөтэй байдаг.

6. Oпра: Биеэ сулла

Тэрбээр өдөрт 20 минутаар 2 удаа хөдөлгөөнгүй биеэ суллан суудаг. Ерөөс иог хийгчдийн энэ нууцыг өдгөө хүмүүс сайн мэдэх болжээ. Байгууллагууд ч гэсэн сүүлийн үед бясалгал, иог нь стрессийг багасгаж, бүтээлч байдлыг нэмэгдүүлгийг хүлээн зөвшөөрөх болсон билээ. Заримдаа хагас, бүтэн сайн гэдэг арын гэрийн, хувийн, нийгмийн ажлууд гэсээр ажлын өдрөөс ч завгүй байх нь бий. Тэгвэл амжилттай яваа хүмүүс амралтын өдөр ч гэсэн хөдөлгөөнгүй бие суллах цаг гаргадаг байх нь.

7. Билл Гэйтс: Бодож эргэцүүлэх цаг гарга

Microsoft-ийг үүсгэн байгуулсан тэрбээр “Амжилтаа тэмдэглэх сайхан ч алдаанаасаа юу сурч болох вэ гэдэгт анхаарал хандуулах нь илүү чухал” хэмээсэн байдаг. Бодож эргэцүүлнэ гэдэг өдөр тутмын дадал байх учиртай. Ялангуяа амралтын өдөр бол өнгөрөгч 7 хоногт хийсэн зүйлсээ эргэж хараад, юу сурч болохоо эргэцүүлэхэд нэн тохиромжтой үе юм. "Аз жаргалын төсөл" номын зохиогч Гретчин Рубин өдөр бүр бодож эргэцүүлэх дадалтай болохын тулд нэг өгүүлбэрээр тэмдэглэл хөтлөх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байдаг. Хагас, бүтэн сайнд та өмнөх өдрүүдэд юу юу бичсэнээ эргэн харж өнгөрүүлээрэй.

8. Ричард Брэнсон: Сайн дурын ажил хий

Алдартан энтрепренер Брэнсон “Эрүүл мэнд, ядуурал, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг зүйлсэд анхаарал хандуулж байх нь бодол санааг чинь эдгээр бусад салбаруудад цэнэглэх болно” хэмээн хэлсэн билээ. Мөн та “Хэн ч хэзээ ч бусад өгснөөрөө ядуу болж байгаагүй” гэсэн Анне Франкийн үгтэй санал нийлэх биз. Том Корли баян хүмүүсийг 5 жилийн турш судлаад “Чинээлэг хүмүүсийг өдөр тутмын дадал” нэртэй ном бичсэн юм. Ингээд тэдний 73 хувь нь сард 5 буюу түүнээс олон цагаар сайн дурын ажил хийдэг болохыг олж мэдсэн байна. Туслалцаа хэрэгтэй хүмүүст гараа сунгахаас илүү хүний сэтгэл санааг сайхан болгодог зүйл ховор. Энэ төрлийн ажил хийхэд хагас, бүтэн сайн өдөр яг тохирох билээ.

9. Жак Дорси: Дараагийн 7 хоногтоо бэлд

Twitter болон Square-ийг үүсгэн байгуулцсан Жак даваагаас баасан гараг хүртэл өдөрт 16 цаг ажилладгаараа алдартай. Тэрбээр “Хагас сайнд би амардаг. Ууланд алхдаг юм. Харин бүтэн сайнд бодож эргэцүүлж, бусдаас санаа бодлыг нь сонсож, стратеги гаргаж, ирэх 7 хоногтоо бэлддэг” гэж хэлжээ. "Өндөр амжилттай хүмүүс хагас, бүтэн сайнд юу хийдэг вэ?” номын зохиогч Лаура Вандеркамын хэлж байгаагаар, амжилттай яваа хүмүүсийн мэргэжлийн амжилтын гол нууц нь ерөөсөө л энэ амралтын өдрүүд гэнэ.

10. Жэй Зи: Эрч хүчтэй байдлаа хадгал

Алдартай реппер, энтрепренер түүний амжилтын нууц дууных нь үгэнд бий: “Чи амжилтыг хүсэж болно. Гэхдээ түүнд хүрэхийн тулд бүдэрч болохгүй, хальтарч болохгүй. Унтаж болохгүй. Тийм ээ, нэг нүдээ чи үүрд нээлттэй байлгах болно.” (Decoded)

Жэй Зи 7 хоногийн 5 өдөр ажилласаар 520 саяын хөрөнгөтэй болоогүй юм. Хэрвээ чи амралтын өдрүүдээ Карибын тэнгист завин дээр Бейонситэй хамт өнгөрүүлэхийг хүсэж байвал тэсвэр хатуужил, тууштай байдал хэрэгтэй.


Тэгэхээр ойлгомжтой байгаа биз? Амжилт гэдэг бол 7 хоног/24 цаг гэсэн сонголт юм. Хагас, бүтэн сайн ч ялгаагүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39950
0 эможи
keyboard_arrow_up