Өдрийг эрч хүчтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд өглөөг хэрхэн угтах вэ?
1. Шөнө унтаж амар
Сэрүүлгийн дуугаар таны өглөө эхэлнэ. Хэрэв орондоо орсноос хойш 4 цагийн дараа сэрүүлэг чинь дуугарвал таны өдөр хэцүүхэн өнгөрөх нь мэдээж. Харин бүтэн 8 цаг хангалттай сайн унтаж чадвал та өдрийг гайхалтай үр бүтээлтэй өнгөрүүлж, бүх зүйл ногоон гэрэл, цагаан шугамаар гарахтай адил бүтэмжтэй байхыг зөгнөж байна.
Нойр дутуу байх нь ажлын бүтээмж багасч, анхаарал сулран, дархлаа мууддаг.
2. 20 минут дасгал хий
Өглөө бүр ямар нэгэн зүйл хийж занших нь таныг эрүүл дадалтай болгоно. Өөртөө, эрүүл мэнддээ тустай, сэтгэл санааг чинь өөдрөг байлгах ямар нэгэн зүйл хий. Гэхдээ өглөө болгон хийж байхаа бүү мартаарай. Өдрийг эрч хүчтэй эхлэх нэг арга бол өглөөний дусгал. Мэдээж та тайван бөгөөд тухтай амарч чадсан бол өглөө босоод өөрийнхөө дуртай дууг сонсонгоо дасгалаа хийвэл үнэхээр сайхан сэтгэгдэл төрнө шүү. Харин үүнийхээ дараа шүршүүрт орох нь таны эд эсийг улам бүр идэвхижүүлнэ.
3. Өглөөний цайгаа заавал уу.
Хоол унд бол нойртой адил чухал хэрэгцээ. Тиймээс ажлаасаа хоцрох вий гэж өглөөний цайгаа хойш тавих хэрэггүй. Нэгэнт хоцрох нь тодорхой бол тайван сууж цайгаа уух нь өдрийнхөө нэг ажлыг амжуулж байгаа хэрэг. Хэрэв өглөө цайгаа ууж амжихгүй бол үдийн цай болтол өлөн явна гэсэн үг. Хоосон ходоодтой хүн ажилдаа анхаарч чадахгүй. Тиймээс өглөөний цайгаа заавал уу. Гэхдээ яарч сандарч биш, тайван сууж, сайн хооллоорой.
4. Ямар ажлаа илүү үр бүтээлтэй хийх вэ?
Өглөө бүр юу хийх ёстойгоо бичих шаардлагагүй. Бид ажлаа бүгдийг нь амжуулж чадаагүй ч бүтэн өдрийн турш үр бүтээлтэй ажилладагийг мэднэ.
Тиймээс 10 минут юу хийх ёстойгоо бодож бай.
1. Өнөөдөр би юу хийх ёстой билээ?
2. Хойш нь тавьсан ажлаа сана.
3. Өнөөдөр яг юу хиймээр байна?
Хэрэв юу хийхээ төлөвлөчихсөн бол ажилдаа одоо ажилдаа ор.
5. Ажилдаа ор
Хэрэв та өглөөний дасгалаа хийж, цайгаа ууж, юу хийхээ мэдсэн бол одоо ажилдаа орох л үлдлээ. Учир нь танд одоо ажлаас чинь өөр санаа зовох зүйл байхгүй. Таны зорилго бол ажилдаа анхаарал хандуулах. Та гэртээ эсвэл ажил дээрээ байсан ч хийх зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж сурах чухал.
Танд амжилт хүсье